Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
“Хамтын хөгжил-Сайн туршлага” зөвлөгөөн Эрдэнэт хотноо эхэлжээ

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй “Хамтын хөгжил-Сайн туршлага” зөвлөгөөн Эрдэнэт хотод эхэлжээ.

Төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлага, дотоод аудит ба дотоод хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, ойлголт мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 21 аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, албан хаагчдад эрсдэлийн удирдлага, дотоод аудит ба дотоод хяналт шалгалт хэрэгжүүлж буй сайн туршлагаас хуваалцах, мэдээлэл солилцож харилцан суралцах, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн энэхүү зөвлөгөөнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Тандалт, судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газзрын дарга Ерөнхий аудитор О.Баярмагнай нар оролцож байна. Мөн төрийн болон төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, мэргэжлийн холбоодын төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн холбогдох бүтцийн нэгжийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 300 орчим төлөөлөгч оролцож, эрсдэлгүй нийгмийг бүтээхэд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх юм.

Зөвлөгөөнийг нээж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ, Төрийн байгууллагын дотоод аудит, хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, үйл ажиллагааны тогтвортой, тууштай байдлыг сайжруулах замаар бүтээмжийг нэмэгдүүлж, улмаар Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтыг биелүүлэхэд өнөөдрийн зөвлөгөөнд оролцогч Та бүхний хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал болохыг онцоллоо. Тэрээр мөн “Дотоод аудит, дотоод хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүдийг сонсох гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, илтгэлүүдэд дэвшүүлсэн санал, санаачилга, гаргалгаа нь төрийн байгууллагын дотоод аудит, дотоод хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагыг оновчтой, боловсронгуй болгоход чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

May be an image of 1 person, newsroom and text

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Үйлдвэрийн газрын үйл ажиллагааг өргөтгөх, шинэчлэх, сайн засаглалыг төлөвшүүлэхэд эрсдэлийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлж, оновчтой шийдвэр гаргах, Олон улсын болон үндэсний хэмжээний стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэвшүүлэх, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын ажлыг үр дүнтэй гүйцэтгэх, дотоод болон хөндлөнгийн байгууллагуудаас өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, түүний биелэлтийг ханган ажиллах нь чухал ач холбогдолтой. Аливаа байгууллага тогтвортой, найдвартай, амжилттай үйл ажиллагаа явуулахад тухайн байгууллагын салбар, чиглэлээс үл хамааран дотоод аудит, дотоод хяналт шалгалт болон эрсдэлийн удирдлагын соёлыг оновчтой нэвтрүүлж, төлөвшүүлэх нь нэн чухлыг онцолсон. Мөн төрийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгч нар тэргүүн туршлагаа хуваалцаж, цаашдын чиг хандлагаа хэлэлцэж байгаа нь хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх хөшүүрэг болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

May be an image of 1 person, newsroom and text

Зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл, санхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн тойм, эрсдэлийн удирдлага ба дотоод хяналт хэрэгжүүлж буй туршлага, Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, “Хяналт шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам” болон “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ын танилцуулга, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого”, “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх заавар”, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийг үнэлэх аргачлал”, Дотоод аудитын ирээдүйн чиг хандлага, Дотоод аудитын олон улсын сайн туршлага, Улсын секторын санхүүгийн удирдлага зэрэг сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.