Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Гэр хорооллын 10 айлыг төвлөрсөн дэд бүтцэд холбожээ

Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбох асуудал үе үеийн Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын зайлшгүй шийдэх асуудлын нэг байсаар ирсэн ч нэг айлын инженерийн дэд бүтцэд холбогдох төсөв өндөр гардаг нь аливаа шийдлийг гацаах үндэс болж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа гэр хорооллын инженерийн дэд бүтцийн шийдэл нэг айлд 130-250 гаруй сая төгрөгийн зардал гарч байна гэсэн судалгааг Дэлхийн банкны экспертүүд гаргаж танилцуулсан. ХББОСЯ дээр ирж байгаа гэр хорооллын инженерийн зураг төслийн ажлуудын төсөвт өртөгт тооцоолол хийхэд нэг айлд 130-140 сая төгрөгийн зардал гарч байна.

Иймээс бүтээн байгуулалтын улирал ирж байгаатай холбогдуулан утаа, агаар, хөрс, усны бохирдолыг бууруулах чиглэлээр иргэдийн бүлгийн оролцоонд суурилсан, инженерийн хангамж, гэр хорооллын 10 айлын бие даасан инженерийн шугам сүлжээний ажлыг ХББОСЯ-ны захиалгаар Сүхбаатар дүүргийн 8-р хорооны 10 айлд дэд бүтцийн туршилтын төслийг хийж гүйцэтгээд байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү хэлэхдээ, "Хөрөнгө санхүүгийн дутагдалтай байдал хөгжлийг удаашруулж, цаг хугацааг хойшлуулдаг, тэр хугацаанд ард иргэдийн итгэл буурдаг. Тэгвэл иргэд өөрсдөө санаачлага гаргаж, санал нэгдэн хөршийн холбоон дээрээ үндэслэн дэд бүтцээ хямд өртөгөөр төлөвлөж, яндангүй, нүхэн жорлонгүй, өөрийн эзэмшлийн газраа тохитой амьдрах боломж нь бүрдлээ" хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.