Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БНХАУ-ын иргэн Монгол Улсын нэр бүхий 5 иргэнтэй бүлэглэн, дээрэм хийсэн хэргийг шүүхэд шижүүлжээ

Прокурорын байгууллага тавдугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55.049 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1734 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 868 хэрэг шинээр нээж, 360 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, Өмчлөх эрхийн эсрэг 92, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 83, Хүрээлэн байгаа орчны эсрэг 19, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 11, Авлигын 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн 3 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас иргэн Я.Э нь “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан кали, төмрийн цианид, азотын хүчил, калийн сульфид, хүхрийн хүчил зэрэг бодисуудыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, бусдаас худалдан авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1,3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Өмнөговь аймгийн сумын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Г.Б, Ү.Н нар нь “Газар ашиглуулах тухай” хууль бус захирамж гаргаж, нэр бүхий компанид давуу байдал бий болгон үйлдвэр, барилга байгууламжийн зориулалтаар 351.5 метр квадрат бүхий газрыг 5 жилийн хугацаагаар олгож төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын анхан шатны шүүхэд,
  • БНХАУ-ын иргэн Б.Б нь Монгол Улсын нэр бүхий 5 иргэнтэй бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр, 1 сая доллар дээрэмдэх зорилгоор нэгэн орон сууцанд БНХАУ-ын хоёр иргэнд буу тулган сүрдүүлж, 3 ширхэг гар утсыг нь дээрэмдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг бусдад зарж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.1 /Мөнгө угаах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн М.О нь 2025 оны нэгдүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амь насыг онц харгис, хэрцгийгээр хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.1 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн М.Ц нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан цэвэр жин нь 402 грамм хэмжээтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, иргэн Э.Х, О.Т нар нь “мөс” гэх нэршилтэй 20.6 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан зэрэг хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж харъяаллын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.