Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Шүршүүрт шээх нь ямар нэг асуудалгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна

Ихэнх хүмүүс шүршүүрт бие засдаг нь төдийлөн нууц биш юм. Зарим хүмүүс үүнийг байж боломгүй, бохир заваан гэж үзэх нь бий бол нөгөө талдаа бүгд л адилхан хоолойгоор урсаж байгаагаас хойш хамаагүй гэх хүмүүс ч бий.

Шээс, бэлгийн замын эмч Карин Эйлбер хэлэхдээ, “Үүнд ямар нэгэн асуудал, сул тал байхгүй ба зарим хүмүүст харин ч амар байдаг”

“Шингэнээ гадагшлуулах газар болон биеэ цэвэрлэдэг газраа хамтатгахыг хүсэхгүй байх нь хувь хүний сонголтын л асуудал” хэмээжээ.

Шээс, бэлгийн замын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар шүршүүрт бие засах нь эрүүл мэндийн асуудал ямар нэг асуудал үүсгэхгүй, ус зайлуулах суваг ч бөглөхгүй. Гэвч шүршүүрийг нойлоор солин ашиглах нь тийм ч сайхан санаа биш юм.

Аарцгийн ёроолын булчингуудад үзүүлэх нөлөө

Эмэгтэйчүүдийн хувьд босож шээхийн эсрэг гарч ирдэг нийтлэг маргаан бол энэ байрлал нь аарцгийн булчинг сулруулдаггүй бөгөөд энэ нь давсгийг хүчээр ачааллуулж, дутуу бие засахад хүргэдэг хэмээдэг байна. Харин Нью-Йорк хотын “Modern Urologist” тасгийн ахлах доктор Дэвид Шустерман энэ мэдээлэл үнэн биш болохыг мэдэгджээ.

Давсагны шээсний урсгалыг зохицуулдаг хоёр булчинг шээсний хавхлагууд гэж нэрлэдэг. Нэг нь давсагны ёроолд, нөгөө нь аарцгийн ёроолын орчимд байрладаг. Шустерман хэлэхдээ, хүмүүс шээсээ гадагшлуулах гэж хүчлэх үед аарцгийн ёроолын булчингууд сулардаг. Учир нь өөрийгөө хүчлэх нь хавхлагуудыг чангалж, аарцгийн булчингууд болон давсагт нэмэлт дарамт, ачаалал учруулж, шээс ялгарахад хэцүү болгодог.

Та үүнээс сэргийлэх боломжтой. “Бүлээн усаар шүршүүрт орвол таны шээсний хавхлагийг суллаж, шээс гарахад туслах юм”

Шээс ялгаруулалт ба халдвар

Шээс, бэлгийн замын эмч Карин Эйлберийн хэлж буйгаар бол хэрэв чи зарим төрлийн шээсний замын халдвартай бол шээс нь бактериар халдварладаг. Гэсэн хэдий ч, шүршүүрийн ус шээсийг угаачих тул шээсний замын халдвартай хүнээс ямар нэг халдвар авах талаар санаа зовох хэрэггүй. "Олон нийтийн усанд орох газар шээж байгаа хүнээс халдвар авах вий гэж санаа зовохын оронд та хөлөөрөө гишгэж байгаа хөгц, мөөгөнцрөөс л сэргийл" гэж Эйлбер хэлжээ.

Цорын ганц анхааруулга бол шээх явцад нян арьсанд тээглэх явдал юм. Шустерман хэлэхдээ шээх явцад шээсний үлдэгдэл нь мөөгөнцөр үржих орчин нөхцөлийг бүрдүүлж, цаашлаад мөөгөнцрийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Шүршүүрт орох нь шээсний үлдэгдлийг угаахад тустай гэж тэр тэмдэглэсэн юм.

Арьсны халдвар авах эрсдэл

Шүршүүр шээсийг угаахаас хойш, шээс хөлөн дээр дусах нь ерөнхийдөө асуудал байхгүй. Харин ил шархан дээр халдвартай шээс дусвал, халдвар авах эрсдэлтэй хэмээн Эйлбер тайлбарлажээ.

Шээс нь мөөгөнцөр болон бактерийн хоол болдог ба ил шархан дээр тусвал тухайн шарх эдгэхэд хүндрэлтэй болно учир нь бактери цааш үржих шим тэжээлтэй болж, нянгийн халдварын эрсдэлийг ихэсгэдэг. Тэрбээр шархыг цэвэр, хуурай байлгахын тулд усны хамгаалалттай боолт тавихыг зөвлөсөн юм.

Усны чимээ сонсоход шээс хүрэх

Хэрэв чи тогтмол шүршүүрт бие засаад байвал урсгал усны чимээ болон шээх хүсэл хоёрын хооронд сэтгэл зүйн холбоо үүсэх эрсдэлтэй. Тархи усны чимээ сонсох тутам давсаг болон хавхлагийг суллан, шээс алдахад хүргэнэ.

Эйлбер хэлэхдээ энэ холбоос ихэнх хүмүүст тийм ч том асуудал биш ч давсаг нь хэт идэвхтэй байдаг хүмүүсийн хувьд дуу чимээ нь өөрийн эрхгүй шээс алдахад хүргэдэг гэж тэр тэмдэглэсэн байна.

Хэрэв та энэ холбоосыг арилгахыг хүсвэл шүршүүрт орохоосоо өмнө давсгаа хоослох зуршилтай болохыг зөвлөсөн юм.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.