Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө

Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн авсныг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар цэцэрлэгийн эрхлэгч нарт гардуулж өглөө. Ингэснээр цэцэрлэгийн хүүхдүүд бүтээлч санаачилгатай байх, идэвхтэй суралцах, хамтдаа тоглох, бодох, багаар ажиллах, орчноо таних, өөрийгөө илэрхийлэх чадваруудыг цогцоор хөгжүүлэх боломж бүрдэж байна.

 

Түүнчлэн энэ хичээлийн жилд БГД-ийн хэмжээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтад анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12 цэцэрлэг, есөн сургуулийн дээвэр, цахилгааны засварын ажил, 14 цэцэрлэг, зургаан сургуулийг камержуулж, дагалдах тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийнэ.  

 

 

Мөн онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 цэцэрлэгт угаалгын машин, уурын индүү болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлснээс гадна, гурван сургууль, зургаан цэцэрлэгийн дээвэр засварын ажил, дөрвөн сургууль, 14 цэцэрлэгийн цахилгааны засварын ажил, нэг сургууль, дөрвөн цэцрлэгийн  сантехникийн их засварын ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн сургуулийн хүртээмжийн нэмэгдүүлэх хүрээнд тус дүүргийн 24-р хороо буюу “Алтай хотхон”, “Голден парк” хотхонд тус тус 960 суудалтай сургуулийн барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.