Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалт 2025 оны зургадугаар сарын 05-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.

Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих платформ болох юм. Чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын улс төрийн бодлого тодорхойлогч, эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд оролцож, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй нийтлэг сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилтын амлалтад хүрэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр чуулна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, газрын доройтол, цөлжилт, ойн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хамарсан дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулна.

Чуулга уулзалтаар:
  • “Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын санхүүжилт”
  • “Техникийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, туршлага солилцох хамтын ажиллагаа”
  • “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа”
  • “Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээж хамгаалах замаар уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээг эрчимжүүлэх нь” үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө.

Чуулга уулзалтад 11 улс орны 400 гаруй оролцогч, байгаль орчин, санхүү, технологийн салбарын 40 гаруй нэр хүндтэй илтгэгчид оролцоно.  Тухайлбал, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, профессор  Жи Вүк Шин, Унгар Улсын Ерөнхий сайдын Тамгын газрын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Питэр Силажи, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын зохицуулах албаны захирал Мурале Түммаркүди нар чуулга уулзалтыг нээж үг хэлнэ.

Харин Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Экологи, байгалийн нөөцийн дэд сайд Нуркен Шарбиев, Дэлхийн ногоон хөгжлийн институтийн Удирдах зөвлөлийн дарга Дэйв Х.Ким, Азид Хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Кайрат Сарибая нар үндсэн илтгэгчээр оролцохоор төлөвлөж байна.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Уолтер Х.Шоренштэйний “Ази-Номхон далайн судалгааны төв”, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохион байгуулж, Нэгдсэн үндэстний байгууллага, Азийн хөгжлийн Банк, “Оюу Толгой” ХХК зэрэг байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд дэмжин оролцоно.

Чуулга уулзалтын хөтөлбөрийг эндээс үзнэ үү.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.