Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Японы эрдэмтэд цагийн дотор далайн усанд уусдаг хуванцар бүтээжээ

Японы судлаачид цагийн дотор далайд уусдаг хуванцар бүтээн, далай тэнгисийн бохирдол, зэрлэг ан амьтдад хор хөнөөл учирч буй орчин үеийн гамшгийн эсрэг нэгэн шийдлийг гаргаад байна.

Эрдэмтэд өмнө нь биологийн задралд ордог хуванцруудыг бүтээсэн боловч энэ удаа “RIKEN” шинжлэх ухааны төв болон Токиогийн их сургуулийн судлаачдын хамтран гаргасан материал нь илүү хурдан задарч, ул мөр үлдээдэггүй гэдгээрээ онцлогтой гэж мэдэгджээ.

Тус багийнхан хэрхэн бүтээгдэхүүнээ арилжаанд оруулах нарийвчилсан төлөвлөгөө гаргаагүй байгаа ч төслийн удирдагч Такузо Аида хэлэхдээ, тэдний судалгааг сав баглаа боодлын салбарынхан ихээхэн сонирхож байгаа хэмээжээ.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2040 он гэхэд хуванцрын бохирдол гурав дахин нэмэгдэж, дэлхийн далайд жил бүр 23-37 сая тонн хог хаягдал нэмэгдэх төлөвтэй байгаа гэсэн судалгааг гаргасан.

Аида хэлэхдээ, шинэ материал нь нефтийн хуванцар шиг бат бөх боловч давсны нөлөөгөөр бүрэлдэхүүн хэсэг болж задардаг. Дараа нь тэдгээр бүрэлдэхүүн хэсгүүд байгалийн гаралтай нянгаар боловсруулагдаж, улмаар далайн амьтдад хор хөнөөл учруулдаг микропластик үүсгэхээс зайлсхийх боломжтой. Хөрсөнд ч давс агуулагддаг тул хуванцрын таван см хэсэг нь 200 гаруй цагийн дараа хуурай газарт задрах юм.

Материалыг бүрэх үед ердийн хуванцар шиг ашиглах боломжтой бөгөөд судалгааны баг нь одоо судалгаагаа материалыг бүрэх аргууд дээр төвлөрүүлж байна гэж Аида хэлсэн юм. Тус хуванцар нь хоргүй, шатдаггүй, нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаггүй аж.

Scientists in Japan develop plastic that dissolves in seawater within hours  | Reuters

Эх сурвалж: Reuter

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.