Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
НИТХ: Тусгай замын автобус төслийн нөлөөнд өртөж буй шугам сүлжээг туннелийн системд оруулахаар судалж байна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын автобус төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

BRT буюу Bus Rapid Transit нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. BRT-д зорчигчид хоёр талаараа бууж суудаг, тусгай зориулалтын цахилгаан автобуснуудыг ашигладаг. Мөн автобусны шал, зогсоолын өндөр нь нэг түвшинд байх учир тусгай хэрэгцээт иргэд, өндөр настан, дугуйтай иргэд сууж буухад төвөггүй шийдэлтэйгээс гадна зорчигч зогсоолд орох үедээ төлбөрөө төлөх учир үйлчилгээний дөт, хялбар системийг санал болгодог.

Тусгай замын автобус BRT төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө – Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12,7 км, 17 зогсоолтой барихаар төлөвлөсөн. Өртөө хоорондын зай 700м-1,300м бол дундаж хурд 20-25 км/цаг байна. Өдөрт 25,000-35,000 зорчигч тээвэрлэх энэхүү нийтийн тээврийн төсөл цогцоороо хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 10-20 хувиар нэмэгдэх тооцооллыг гаргажээ.

Төслийн хүрээнд нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээнүүдийн нарийвчилсан тооцоо судалгаа гаргахаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  Уг ажлын хүрээнд автобусны буудлын доорх хэсгүүдэд шугам сүлжээг туннелийн системд оруулахаар судалж байгаа ба энэ нь олон улсын засвар үйлчилгээний шинэлэг тогтолцоог монголд нэвтрүүлэхээр зорьж байна.

Улаанбаатарт зорчиж буй автомашины оргил цагийн хурд өнөөдрийн байдлаар 5-7 км/цаг байгаа бол Тусгай замын автобусыг нэвтрүүлснээр автобусны хурд 4-5 дахин нэмэгдэж, 20-25 км/цагийн дундаж хурдтай болох тооцоо гарсан. Дэлхийн 160 гаруй хотод BRT буюу тусгай замын автобусыг өргөнөөр ашиглаж байна хэмээн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.