Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно

Улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинээр сонгогдсон 126 гишүүнтэй парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлооно хэмээн ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу салбар бүрийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд УИХ-ын 2024 оны намрын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан юм.

Тодруулбал, гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар Цагдаагийн албаны тухай хуульд тусгасан байсан. Ингэхдээ түр саатуулах байранд хүргэсэн цагаас эхлэн хугацаа тооцдог байсныг Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчиж байна хэмээн дүгнэсэн.

Үндсэн хуулиар хүн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй бөгөөд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглодог.

Тус асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж түр саатуулах хугацааг иргэнийг цагдаагийн мэдэлд очсон цагаас эхлэн тооцохоор зохицуулж, хууль хэрэгжиж эхлээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.