Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 180 сая төгрөг хандивлажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,  “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй ажиллаж байсныг өндөр үнэлдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Үүнийгээ одоо ч үргэлжлүүлж, цар хүрээг нь өргөтгөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025- Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод”  чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Бан Ги Мүн, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манлайлал үзүүлж, чуулга уулзалт зохион байгуулж байгаад талархлаа. Бусад улс орон Монгол Улсын санаачилгыг дэмжиж, үлгэр дуурайл авч, улам идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Бан Ги Мүн” сан цаашид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудыг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллана гэдгээ тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 180 сая төгрөг хандивлаж байгааг хэллээ. Цаашид үндэсний хөдөлгөөнийг бүс нутгийн хэмжээний хөдөлгөөн болгох санаачилга дэвшүүлж, хамтрахаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.