Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Г.Магыза: Дундын эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал болон шинэ санаачилгын ажлуудыг танилцуулах, зөвлөлдөх уулзалт болж байна

Хот, суурины ус хангамж, ариутгах татуулгын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос “Ус хангамж, ариутгах татуургын дундын эзэмшлийн шугам сүлжээний засвар, үйлчилгээнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт туршлага солилцох зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Энэ үеэр Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ахлах инженер Г.Магыза тус байгууллагад нэвтрүүлсэн шинэ технологи болон тулгамдаж буй асуудлын талаар тодруулга өглөө.

Тэрбээр "ОСНААУГ Улаанбаатар хотын  6 дүүрэгт 318.900-иад айл өрхөд төвлөрсөн шугам сүлжээтэй инженерийн байгууламжтай орон сууцад амьдардаг. Үүний 49 хувь нь буюу 145.000 айл өрхийн ашиглалт, үйлчилгээг манай байгууллага хариуцан ажилладаг. Тухайлбал, ус хангамжийн 230 километр шугам, бохир усны 290 гаруй километр шугам үүнд хамаарагдана. Өнөөдрийн зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаанд дундын эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал болон сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэх үр дүнтэй санал, санаачилгын ажлуудыг танилцуулах зөвлөлдөх уулзалт болж байна. Манай байгууллага сүүлийн жилүүдэд дэвшилтэд технологийн дагуу салбар шугам сүлжээн дээр тооцоо хийж, хэрэглэгчдэд шаардлагатай даралтыг хүргэхийн тулд даралт бууруулах хаалт суурилуулж байгаа. Нийтдээ 712 ус дулаан дамжуулах төвд 380-иад даралт бууруулах хаалт суурилуулсан. Тус технологи нь хэрэглэгчдэд зохистой даралтыг хүргэхээс гадна инженерийн шугам сүлжээ айл өрх, аж ахуй нэгжүүдийн тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх давуу талтай" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.