Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Уур амьсгалын өөрчлөлт ба орон нутгийн төлөвлөлт форум болж байна

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс Монгол Улсад “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах институцийн болон техникийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй эл төслөөр орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, 21 аймгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгыг агуулсан юм.

gggi_forum_2

Төсөл хэрэгжүүлэгч Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс зохион байгуулж буй Уур амьсгалын өөрчлөлт ба орон нутгийн төлөвлөлт үндэсний форум өнөөдөр эхэлж байна. Форумаар аймгуудын уур амьсгалын төлөвлөгөөний явцыг дүгнэн танилцуулж, аймаг бүсүүдийн хооронд туршлага солилцох, шилдэг жишээг түгээх зэрэг асуудлыг хэлэлцэж тодорхой үр дүнд хүрэхээр төлөвлөжээ.

gggi_forum4 Зохион байгуулагчид “Уг форум нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон дасан зохицох бодлогыг орон нутгийн түвшинд амжилттай хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ. Мөн аймгуудын төлөвлөлт, хэрэгжилтийг институцчилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн чухал алхам” гэж дүгнэж байгаа юм.

Форумд яам, агентлагууд, олон улсын байгууллага, элчин сайдын яам, суурин төлөөлөгчийн газраас болон 21 аймгийн төрийн байгууллагуудаас хөгжлийн бодлого төлөвлөлт, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрчим хүч, санхүү зэрэг холбогдох асуудал хариуцсан төлөөллүүд оролцож байна.

gggi_forum3

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.