Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Танхайрах болон олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сард нийт 373.252 зөрчил бүртгэгдсэн бөгөөд өмнөх дөрөвдүгээр сард гарсан зөрчилтэй харьцуулахад 8.2 хувиар өссөн байна.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 78.2 хувь Нийслэлд, 21.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс 98.3 хувийг Цагдаагийн байгууллага, 1.7 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.

Тавдугаар сард зөрчил гаргасан 366.328 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 9.1 хувиар өссөн бол 1.157 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шийтгэл оногдуулсан иргэний 72.4 хувь нь эрэгтэй, 27.6 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчлийн 61.2 хувь нь 26-45 насныхан эзэлж байна.

Бүртгэгдсэн нийт зөрчлийг шийдвэрлэлтийн байдлаар авч үзвэл 354209 буюу 94.9 хувийг газар дээр нь, 9001 буюу 2.4 хувийг хялбаршуулсан журмаар, 671 буюу 0.2 хувьд эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бол 3614 буюу 1 хувийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.3 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ.

Тавдугаар сард гарсан зөрчлийг дөрөвдүгээр сартай харьцуулахад Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 11.1 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 10.1 хувиар, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 4.7 дахин өссөн байна.

Харин Танхайрах зөрчил 29.7 хувиар, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 22.4 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 8.3 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.6 хувиар, Хулгайлах зөрчил 3.2 хувиар тус тус буурсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.