Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ. Өнөр хорооллын арын замд борооны ус ихээр тогтдог учраас газар доогуур иж бүрэн ус зайлуулах шугам хоолой тавих бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил үргэлжилж байна.

Энэ талаар "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа. Тэрбээр "Эдгээр замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж боловсруулсан. Өнөр хороолол, Баянхошуу орчмын тухайн бүс нь сургууль, цэцэрлэг олонтой суурьшлын бүс. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц, гудамж замын жишиг байдлаар бүтээн байгуулалтыг хийх юм. Өөрөөр хэлбэл, замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэх онцлогтой” гэдгийг хэлэв.

Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий гарц зэрэг нэмэлт тоноглолуудыг хийнэ. Дээрх замуудад ус ихээр тогтдог хэсгүүд байгаа учраас иж бүрэн ус зайлуулах системийг ч шийднэ. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг хангахаар төлөвлөжээ. Өнөр хорооллын арын зам, Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх уг авто замуудыг Монгол Улсдаа жишиг байдлаар шинэчилснээр түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.