Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
ЗӨВЛӨМЖ: Аяга таваг угаагч шингэний хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлүүд

Бидний өдөр тутам хэрэглэдэг бүх төрлийн аяга таваг угаагч шингэн нь тос, бохирдол задлах, бактери болон хөгцөөс хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн юм. Эдгээр бүтээгдэхүүний найрлагад сөрөг ионтой гадаргуун идэвхт бодис (Anionic surfactants), хадгалалтын бодис (Preservatives), үнэр оруулагч (Fragrance/Perfume), будагч бодис (Colorants) зэрэг химийн нэгдлүүд агуулагддаг. Ийм төрлийн бодисуудыг агуулсан аяга таваг угаагч шингэнийг хэрэглэсний дараа бүрэн зайлаагүй тохиолдолд үлдэгдэл бодис нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Тухайлбал, Швейцарын Харшил ба Астма Судлалын Хүрээлэн (SIAF)-ийн хийсэн судалгаагаар аяга таваг угаагч машинд хэрэглэгддэг зарим угаагч бодисуудын үлдэгдэл нь ходоод, гэдэсний салст бүрхэвчийг гэмтээх эрсдэлтэйг тогтоосон байна.

1.   Сөрөг ионтой гадаргуун идэвхт бодис (Anionic surfactants) гэж юу вэ?

Эдгээр бодис нь тос, бохирдлыг уусгаж цэвэрлэх үйлчилгээтэй бөгөөд усанд уусахдаа хөөсөрдөг тул зайлахад хялбар болгодог. Цэвэрлэх чадвар өндөртэй тул өргөн хэрэглэгддэг хэдий ч арьсанд бага зэргийн цочрол үүсгэх, хэт их хэрэглээний үед арьсыг хуурайшуулах, харшил өдөөх эрсдэлтэй байдаг.

2. Хадгалалтын бодис (Preservatives) гэж юу вэ?

Хадгалалтын бодис нь бүтээгдэхүүнийг бактери, хөгц, мөөгөнцрөөс хамгаалж, муудахгүйгээр удаан хугацаанд хадгалах боломжийг олгодог. Гэсэн хэдий ч зарим төрлийн хадгалалтын бодис нь арьсны цочрол, харшил үүсгэх магадлалтай тул эмзэг мэдрэмтгий арьстай хүн ийм найрлага багатай буюу агуулаагүй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй.

3. Үнэр оруулагч бодис (Fragrance / Perfume) гэж юу вэ?

Эдгээр бодис нь бүтээгдэхүүнд таатай үнэр нэмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах үүрэгтэй. Гэсэн хэдий ч зарим синтетик үнэртүүлэгч нь амьсгалын замын цочрол, харшил үүсгэх эрсдэлтэй тул “Unscented” (үнэргүй), “Hypoallergenic” (харшил өдөөхгүй) хэмээх тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг сонгох нь эмзэг арьстай хүмүүст тохиромжтой.

4. Будагч бодис (Colorants) гэж юу вэ?

Будагч бодис нь бүтээгдэхүүний өнгө үзэмжийг сайжруулж, хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготой. Хэмжээг нь зөв тохируулан хэрэглэвэл аюул багатай хэдий ч эмзэг,  мэдрэмтгий арьстай хүмүүсийн хувьд будагч бодисгүй бүтээгдэхүүн сонгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Хоол хүнсээр дамжин эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл

Аяга таваг угаагч шингэнийг хэрэглэсний дараа бүрэн зайлаагүй тохиолдолд үлдэгдэл химийн бодисууд нь хоол хүнсээр дамжин хүний биед нэвтрэх эрсдэлтэй. Энэхүү эрсдэл нь богино хугацаанд илрэх хөнгөн шинж тэмдгээс эхлээд, урт хугацаанд хуримтлагдаж архаг хордлого болон бусад өвчлөлд хүргэх аюултай байдаг.

Богино хугацаанд бие махбодод илрэх шинж тэмдгүүд:

  • Маш бага хэмжээний угаагч бодис биед залгигдах үед зарим хүмүүст:
  • Гэдэс дүүрэх
  • Дотор муухайрах
  • Суулгах зэрэг хөнгөн шинж тэмдгүүд илэрч болзошгүй.

Урт хугацааны эрсдэлүүд:

  • Угаагч шингэний найрлагад ордог хадгалалтын бодис, үнэртүүлэгч, будгийн бодисууд нь бага тунгаар ч арьсны харшил, амьсгалын замын цочрол үүсгэх эрсдэлтэй.
  • Бага насны хүүхдүүд нь физиологийн хувьд эмзэг тул ижил хэмжээний хордлогын үед насанд хүрсэн хүнээс илүү хүнд хэлбэрээр хордож, сөрөг нөлөө илүү хүчтэй илэрдэг.

АНУ-д 2016 онд хийсэн судалгаагаар аяга таваг угаагч шингэнийг санамсаргүй залгисан хүүхдүүдийн 85%-д хордлогын шинж тэмдэг илэрч, тэдний зарим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

Туршилтын судалгааны үр дүн:

1984 онд Англи улсад хулгана дээр хийсэн судалгаагаар, хулганад өдөрт 100 мг/кг аяга таваг угаагч шингэн өгч, 12 долоо хоногийн дараа нарийн болон бүдүүн гэдэсний хатангиршил, хана нимгэрсэн өөрчлөлт илэрсэн нь тогтоогджээ. Эдгээр өөрчлөлт нь угаалгын шингэнийг хэрэглэхээ зогсоосны дараа ч бүрэн эдгэрээгүй байна.

Арьстай хүрэлцсэн үед үүсэх эрсдэл:

Аяга таваг угаагч шингэн нь бохирдлыг арилгах хүчтэй найрлагатай тул арьстай шууд, удаан хугацаанд хүрэхэд дараах эрсдэлүүд үүсэж болзошгүй. Үүнд:

  • Арьс хуурайших, хагарах, холцруутах
  • Загатнах, улайх, цочрох зэрэг мэдрэг урвал
  • Хэт хүчтэй, шүлтлэг найрлагатай угаагч бодис нь арьсыг түлэх, хорсгох эрсдэлтэй

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ:

1.   Гараа хамгаалах

  • Аяга таваг угаахдаа заавал резинэн бээлий өмсөх.
  • Угаасны дараа гарын арьсыг чийгшүүлэгч тосоор арчлах, хуурайшилтаас сэргийлэх.

2.   Аяга таваг, сав суулгыг сайтар зайлах

  • Угаасны дараа урсгал усаар удаан хугацаанд бүрэн зайлах нь угаагч бодисын үлдэгдлийг арилгана.
  • Хүүхдийн хоолны хэрэгслийг тусгайлан, илүү нямбайгаар угааж зайлах шаардлагатай.

3.   Хүүхдийн хэрэгсэлд зориулсан тусгай бүтээгдэхүүн сонгох

  • “Baby-safe”, “Fragrance-free”, “Hypoallergenic” зэрэг тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн сонгох
  • Байгалийн гаралтай, органик найрлагатай угаагчийг сонгож хэрэглэх

4.   Үнэртүүлэгч, өнгө оруулагч багатай бүтээгдэхүүн хэрэглэх

  • Арьсны харшилтай, мэдрэмтгий хүмүүст зориулан үнэргүй, будагч бодисгүй бүтээгдэхүүн сонгох нь тохиромжтой.

5.   Нүдэнд орсон, залгигдсан тохиолдолд шууд арга хэмжээ авах

  • Нүдэнд орсон тохиолдолд 10–15 минут тасралтгүй усаар угааж, шаардлагатай бол эмчид хандах шаардлагатай.
  • Хүүхэд залгисан тохиолдолд аль болох хурдан хугацаанд эмнэлэгт хандах нь чухал.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.