Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
Энэ оноос эхлэн 105.627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна гэв

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг нар БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүсний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, шатдаг хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч Монгол Улсын Засгийн газрын 133 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрчим хүчээр хангагдсан хот” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 24/13 тогтоолоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр “Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК байгуулагдсан.

НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг 2025 оноос эхлэн нийт 105.627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөсөн. Эхний ээлжинд 7,000 өрхийг, цаашлаад 2030 он хүртэл жил бүр нэмэгдүүлэн холбох ажлыг зохион байгуулна. Эхний холболт нь Баянзүрх дүүргийн гэр хорооллын тодорхой бүсүүдэд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа талаар танилцууллаа.

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар орчин бохирдолыг бууруулах, шатдаг хийн түлшийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхээр хамтран ажиллах сонирхолтойгоор хүрэлцэн ирсэнд нийслэлийн эрх барих дээд байгууллага НИТХ-ын нэрийн өмнөөс  талархал илэрхийлэв. Хийн түлшинд шилжихэд Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд таарсан технологи, хамгийн чухал нь аюулгүй байдалд онцгой анхаарч байгаагаа дурдаад Улаанбаатар хот хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд хууль эрх зүйн хүрээнд бүхий л боломжоор дэмжин ажиллахаа илэрхийлэв.

“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК нь нийслэлийн иргэдийг цэвэр, хүртээмжтэй эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа үе шаттайгаар хэрэгжүүлж байна хэмээн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.