Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Ганхайч жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

​Унгарын Будапешт хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, улмаар Солонгосын Шин Чэйвон, Австрийн Любияна Пиовесанаг ялснаар шөвгийн наймд шалгарсан юм. Хэсгийн аваргын төлөө Японы Харүка Кажүд ялагдсан ч дагах барилдаан дэвжээний эзэн орны бөх Сабина Герсякийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов. Шийдвэрлэх барилдаанд тэрбээр дэлхийн хошой аварга, олимпын аварга, Бразилын Рафаэла Силваг цаг дуусахаас 24 секундын өмнө үүрч, вазари үнэлгээ авснаар хүрэл медалийг хүзүүндээ зүүх эрхтэй болсон юм.

Тэрбээр Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медалийн эзэн болж байна.

Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн сард Душанбегийн “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн юм. Хүнд бэртлийн улмаас нэг жил гаруйн хугацаанд дэвжээнд гараагүй түүний хувьд ААШТ-д түрүүлэхээс гадна Их дуулга, гранпри ангиллын тэмцээнээс есөн медаль энгэртээ зүүсэн байна. 

Тэгвэл энэ өдөр дэвжээнд гарсан гавьяат тамирчин Л.Энхрийлэн 63 кг-ын жинд Хорват, Францын хүчтэй өрсөлдөгчөө ялж, хэсгийн аваргын төлөө Канадын тамирчинтай барилдахдаа гартаа гэмтэл авснаар шагналт VII байрт шалгарлаа. Харин 81 кг-д залуу мастер О.Шинэбаяр АНЭУ-ын Нугзари Таталашвилид ялагджээ. Монгол Улсын баг дөрвөн өдрийн дараах байдлаар хоёр хүрэл медальтай 93 орноос 11 дүгээр байрт жагсаж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 70 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй нар дэвжээнд гарах юм. 

​

​

​

​

​

​

​

​

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.