Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо

Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Ганзориг хүртэж, 25 сая төгрөгөөр шагнагдлаа.

Дэслэгч Д.Ганзориг нь 2004-2018 онд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр 2018-2024 онд тус ангид салааны захирагчийн туслахаар 2024 оноос тус ангийн салааны захирагчаар томилогдон Онцгой байдлын албанд 21 дэх жилдээ ажиллаж байна.

May be an image of 3 people and text

Тэрбээр сүүлийн 3 жил хугацаанд 886 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 245 хүний амь нас, аж ахуй нэгж байгууллагын 2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, 100 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн Говь, Шангрила, УИД, Гэр хаус, “Айвко” , Нийслэл, “Биг” зэрэг томоохон худалдааны төвд гарсан гал түймэрт ажиллаж, 3 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хамт олноо манлайлан ажилласан байна.

Бүгд найрамдах Өмнөд судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMMISS” ажиллагаанд 2020-2021 онд онд үүрэг гүйцэтгэсэн шилдэг алба хаагчдын нэг юм.

Түүнчлэн 2005 оноос хойш Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техник спортоор тасралтгүй хичээллэж, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, ОУХМ цол хүртсэн спортлог алба хаагч билээ.

Тэрбээр 2023 онд Турк Улсын Истанбул хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч, 2024 онд БНХАУ-ын Харбин хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын 19 дэх удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, 4х100 метрийн буухиа төрөлд Монгол Улсын дээд амжилтыг тогтоосон юм.

Дэслэгч Д.Ганзориг нь 2024 онд Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан тэмдэг, НОБГ-ын “Шилдэг бүлэг”-ийн даргаар тус тус тодорсон. Тэрээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний хань Ц.Өсөхжаргал нь нийслэлийн I төрөх эмнэлэгт эх баригчаар ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.