Уншиж байна...
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Аливаа гамшиг осол, аюул, эрсдэлээс ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, амь биеэ үл хайрлан хүчин зүтгэдэг онцгой байдлын алба хаагчдадаа Монголын ард түмэн ямагт баярлан талархаж, бахархан хүндэтгэдэг билээ. Төр засаг, түмэн олныхоо өмнө хүлээсэн нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай үүргээ чин шударгаар биелүүлж байгаа онцгой байдлын нийт алба хаагч Та бүхэнд болон Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.

May be an image of 3 people, dais, newsroom and text

Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын байгууллагын стратеги, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгох, хууль тогтоомжийг шинэчлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх асуудал төрийн бодлого, үйл ажиллагааны анхаарлын төвд байж, Монгол Улсын Засгийн газраас тэргүүлэх зэргийн ач холбогдол өгч, бүх талаар дэмжиж ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр онцгой байдлын байгууллагын 21 салбар нэгжийг орон нутагт шинээр байгуулж, өнөөдөр тус байгууллагын үйлчлэх хүрээ улсын хэмжээнд 40 гаруй хувьд хүрсэн. Мөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмжийн хангалт, төсөв санхүүжилтийг бодитой нэмэгдүүлж, онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын хувцасны хангалт дунджаар 58 хувь, гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалт дунджаар 63.3 хувьтай буюу өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр хувьд хүрсэн” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

May be an image of 1 person and newsroom

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 21 жилийн хугацаанд алба хаагчид маань бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчийн нэгэн адил ачааны хүндийг үүрч, улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсад энхийг сахиулж, эрэн хайх, аврах ажиллагаанд хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэх чадавхтай болж байна. Төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа цаг ямагт үнэнч байж, аливаа бэрхшээл бүхнийг мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, зориг, тэвчээр гарган даван туулж ирсэн үе үеийн алба хаагчдаараа Онцгой байдлын алба үргэлж бахархдаг билээ. Манай хамт олноос 21 жилийн хугацаанд 29 гавьяат цолтон төрөн гарч, төрийн дээд одон медалиар 2810, Засгийн газрын шагналаар 2494 алба хаагч тус тус шагнагдсан нь энэ цагийн эгэл баатар болсон та бүхнийг төр, ард түмэн ямагт хүндлэн дэмжиж ирсэний тод илрэл юм” гэлээ.

May be an image of 3 people and text

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 21 жилийн хугацаанд 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.