Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
“Төрийн албан хаагчдын сэтгэл ханамж, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагджээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар тандалт судалгаа хийх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд шийдвэр гаргах үйл явцад олон талт оролцоог хангах, судалгаа, нотолгоонд суурилах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны хүрээлэнгүүдтэй цаг үе, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар харилцан мэдээлэл солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор баталсан “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ийг угтан, төрийн удирдлагыг бэхжүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд судалгааны ач холбогдол, олон улсын туршлагыг судлан, төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг судлах нэгдсэн арга зүй, санал асуулгын аргачлал боловсруулах зорилгоор зохион байгууллаа.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчдын сэтгэл ханамж, хандлага” сэдвээр, Системийн инженерчлэлийн институтын тэргүүн Д.Жаргалсайхан “Цагдаагийн алба хаагчдын ажил мэргэжилдээ хандах сэтгэл ханамжийн судалгаа”-ны суурь үзэл баримтлал буюу системийн онол, аргачлал, мөн тус институтын гүйцэтгэх захирал Ч.Оюу-Эрдэнэ дээрх судалгааны үр дүнг танилцуулсан бол Оптимал Эн Макс ХХК-ын гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Г.Мандухай “Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайн сайхан байдал” судалгааны тайланг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт Судалгаа, Бодлого төлөвлөлтийн газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн референт З.Болор“Төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн санал асуулга: зарим орны туршлагаас”, шинжээч М.Энхзориг “Процессын дахин инженерчлэлын ажлын хүрээнд хийгдсэн албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгаа“-г тус тус танилцууллаа.

Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Үндэсний Статистикийн хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Уул уурхайн хүрээлэн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн Аюулгүй байдал судлалын төвийн нийт 13 байгууллагын эрдэмтэн судлаач, албан хаагчид оролцлоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд судалгааны асуумжийг боловсруулан, төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг “ХЭМЖДЭГ, ДҮГНЭДЭГ, ҮНЭЛДЭГ” цахим судалгааг нэгдсэн байдлаар жил бүр зохион байгуулахад хамтран ажиллахаар санал нэгдлээ хэмээн Засгийн Газрын Хяналт Хэрэгжүүлэх Газраас мэдээллээ.

Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.