Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, харилцагч, олон нийтэд сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд /2025.07.02/ Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монгол улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Монгол улсын их сургуулийн ректор Б.Очирхуяг, холбогдох газрын дарга болон мэргэжилтнүүд оролцлоо. Санамж бичгийг байгуулснаар талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • Нийгмийн даатгалын хууль тогтоомж, журам, дүрмийн талаар оюутан суралцагч, багш, ажилтан, албан хаагчдад сургалт, эрдэмтэн, судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах;
  • Нийгмийн даатгалын байгууллагаас хэрэгжүүлж байгаахөтөлбөр, судалгааны ажилд эрдэмтэн, судлаачдыг оролцуулах, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах;
  • Нийгмийн даатгалын чиглэлээр оюутан, суралцагчнарт үйлдвэрлэлийн дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх;
  • Нийгмийн даатгалын салбарын тулгамдаж байгааасуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн ажилтнуудын хамтын оролцоог бий болгох чиглэлээр хамтарч ажиллах юм.

Санамж бичгийг хэрэгжилтийг хангахын тулд хэрэгжүүлж байгаа ажлын үйл явцын мэдээллийг тогтмол солилцож, хяналт тавьж ажиллахаар боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.