Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Төрийн албаны өдрийг тохиолдуулан шагнал гардуулжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны зургадугаар сарын 6-ны өдрийн 100 дугаар захирамж, Төрийн албаны тухай хуулийн 21.2.2, Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2.2-т заасныг тус тус үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчдад Төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгосныг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр гардууллаа.

Эрхэлсэн түшмэлийн дэд зэргээр Төмөртогоогийн Оюун Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тамгын газрын ахлах референт, Юндэнгийн Оюунжаргал Дотоод хяналт, аудитын газрын ахлах референт, Эрхэлсэн түшмэлийн дөтгөөр зэргээр Даваагийн Отгон Үнэлгээ, мониторингийн газрын Үнэлгээ мониторингийн хэлтсийн ахлах референт, Нарантунгалагийн Баясгалан Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга, Хөхламын Цогоо Хяналт шалгалтын газрын Үйл ажиллагааны хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт, Дашдондовын Цэцэгмаа Үнэлгээ мониторингийн газрын ахлах референт, Цогзолын Баттулга Хяналт, шалгалтын газрын Үйл ажиллагааны хяналт, шалгалтын хэлтсийн хянан шалгагч, референт эдгээр төрийн албан хаагчдад Төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгосныг гардууллаа.

Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор Төрийн албанд үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, бодитой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж, Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр Батаагийн Саруул Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах шинжээч, Ю.Оюунжаргал Дотоод хяналт, аудитын газрын ахлах референт, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр Б.Аз Хууль эрх зүйн газрын дарга, С.Уранмандах Хууль эрх зүйн газрын ахлах шинжээч нарт үнэмлэхийг нь гардууллаа.

Засгийн газрын дахь хяналтыг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад Монгол Улсын сайд, Хяналт , үнэлгээний Үндэсний хорооны даргын тушаалаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын “ХҮНДЭТ ЖУУХ” бичгээр шагнасныг гардууллаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр шагнал гардуулах үеэр хэлэхдээ, Монгол улс төрт ёсыг байгуулаад 2000 гаруй жил, Их засаг хуулиар дэлхийн талыг засаад 800 гаруй жил, Үндсэн хуульт ёс Бүгд найрамдах улс байгуулагдсаны 100 жил, Орчин цагийн төрийн алба байгуулагдсан 30 жилийн баялаг түүхтэй төрд зүтгэн, хөдөлмөр зүтгэлээ шударгаар үнэлүүлж буй та бүхэнд баярын мэнд хүргэж чин сэтгэлийн талархал илэрхийлье. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нийт албан хаагчид та бүхэн төрийн байгууллагыг анх удаа олон улсын байгууллагаар үнэлүүлэн, төрийн эрсдэлийн удирдлагыг үнэлдэг системийг бүх түвшинд нэвтрүүлэн, өмнөх туршлага дээр суурилан шинэ арга зүйгээр Процессын дахин инженерчлэл, төрийн албаны сахилга хариуцлага, хууль дээдлэх зарчмыг нэвтрүүлэхэд хичээл зүтгэлээ дайчлан ажилласан. Байгууллагын гадаад дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган байгууллагын дотоод хариуцлага, шударга ёс, хууль дүрэм, зөв зүйтэй зарчмыг хэрэгжүүлж ажиллалаа. Монгол төрийн зарчим, төрийн бодлого хүнээс хамааралтай унадаг байж болохгүй. Та бүхэндээ хууль дээдэлж, зарчимтай ажилласанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Төрийн ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.