Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хотын дарга Х.Нямбаатар хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүд рүү есөн чиг үүргийг шилжүүлсэн. Үүнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа, нохой, муур устгал зэрэг чиг үүргийг дүүргүүд хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай хотын дарга уулзахдаа дээрх хүлээж авсан чиг үүргээ чанартай биелүүлэх талаар санал зөвлөмж өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Дүүргүүд болон ААНБ хамтарч, хуучны орон сууцны барилгуудын өнгө үзэмжийг сайжруулж, гадна фасадын шинэчлэл хийхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцоллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн “Дөлгөөн нуур” орчимд байрлах ЕБ-ын 4 дүгээр сургуулийн ойролцоох хуучны орон сууцны барилгын үзэмжийг сайжруулахыг онцгойлон үүрэг болгов.

Хоёрт, дүүргүүдийн ногоон байгууламжийн арчилгааны зардлыг төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн. Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээг мөн чанаржуулах нь зүйтэй. Гуравт, эзэнгүй нохой, муурын устгалд анхаарахыг санууллаа. Ойн бүсээс гадна хотын гол, гудамж талбай, орон сууцны хороолол дунд эзэнгүй нохой, муур олширч байгааг цэгцлэхийг үүрэг болголоо. Дөрөвт, нийслэлээс ирэх таван жилд хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг баталж, хог ялган ангилахыг хэвшүүлнэ. Тиймээс хороод хог тээвэрлэлтээ чанаржуулж, хог хаягдлаа цаг тухайд нь тээвэрлэж хэвшихийг санал болголоо. Үүрэг даалгаврын биелэлтийг хотын дарга Х.Нямбаатар биечлэн явж шалгана гэдгээ уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.