Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг болгон нэмжээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр хуралдсан байна.

Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дөрвөн тогтоолын төсөл, хоёр танилцуулгыг хэлэлцүүлжээ.

Нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 11.34 хувиар тогтоосон байна.

Мөн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж,

  • нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг,
  • амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 4,500,000 болгон нэмж, шинэчлэн тогтоожээ.

Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг нэг ор хоног 110,000 төгрөгөөр тогтоосон байна.

Эх сурвалж: Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.