Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Зайсангийн амнаас Тэнгэр хадны чиглэлийн явган алхалтын замыг Зэвсэгт хүчний алба хаагчид тохижуулна

Богд Хан уулын Зайсангийн амнаас Тэнгэр хадны чиглэлийн явган алхалтын замыг Зэвсэгт хүчний алба хаагчид тохижуулна. Энэхүү тохижилтын ажил нь нийслэлийн иргэд, олон нийтэд эрүүл мэнддээ анхаарах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, тав тухайтай аялах, алхах, гэмтэл бэртэл, төөрөх эрдлээс урьдчилан сэргийлэх таатай орчныг бүрдүүлэх онцгой ач холбогдолтой ажил болох юм.

Тэгвэл өнөөдөр (2025.07.23) ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинээр тохижуулах явган алхалтын замыг тодотгож, газар оронд туршуулыг хийжээ. Энэ үеэр Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа өгч хамтран ажилласан юм.

Зэвсэгт хүчний алба хаагчид явган алхагчдад зориулсан энэхүү замын дагуу унасан модыг цэвэрлэх, олон улсын явган алхалтын стандарт бүхий тэмдэг, тэмдэглэгээг хийх, мэдээлэл сурталчилгааны самбарыг байршуулах, түр амралтын саравч зэрэг бусад тохижилтын ажлыг наймдугаар сарын эхээр хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна хэмээв.

May be an image of tree

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.