Уншиж байна...
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2025 оны аравдугаар сард Улаанбаатар хотынхон шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглаж эхэлнэ

2025 оны аравдугаар сард Улаанбаатар хотын хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглалтад өгөхөөр болжээ.

Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү " 2025 оны аравдугаар сард бид хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглаж эхлэх гэж байна. Урд шөнө шинэ төв цэвэрлэх байгууламжийнхаа зарим тоног төхөөрөмжийг хүлээж авч байхдаа өнгөрсөн бүхнийг ямар бэрхшээл давж энэ хүрэв, бид юу шинээр сурав гэхчлэн олон зүйлийг бодож байлаа. 2020 онд эхэлж байсан энэхүү төслөө эргээд харахад олон сорилтыг бид хамт олноороо даван гарчээ. Хэрвээ Ковидын 2 жил зогсоогүй бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил маань 3 жилийн дотор дуусах байлаа.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 1964 онд 500-800 мянган хүнтэй хотод зориулан хийгдсэн байсан бөгөөд өдгөө 1 сая 500 мянган хүнтэй их хотод шинэ цэвэрлэх байгууламж зайлшгүй шаардлагатай болоод байгаа. 2020 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн анхны усаа бид наадмын өдрүүдэд авч туршлаа.

2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийг зогсоон улмаар бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь жигдэртэл туршаад Улсын комисст хүлээлгэн өгөх юм. Цаг минут тутам алт шиг үнэ цэнтэй өдрүүд өнгөрч байна.

Ажиллах боловсон хүчнийг 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад сургаад байгаа. Зөвхөн 2024 онд гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулсан. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой.

Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллана.

1964 оноос хойш их хотын хүн амын хэрэгцээг хангаж ажилласан хуучин төв цэвэрлэх байгууламж цоо шинээр дахин солигдох түүхэн цаг үе тун ойртлоо.

Карьерын үнэрийг би байхгүй болгоно гэж хэлсэн. Боломжгүй мэт зүйл, олон нийт чичлэх тохиолдол ч байлаа. Өргөс авч байгаа мэт шуудхан алга болчихдог зүйл биш. Энэ бол бүтээн байгуулалт. Таван жилийн турш хичээн зүтгэж их ажлын ард хамтдаа гарч байгаа хамт олондоо талархал илэрхийлье. Энэ өвлөөс өмнө шинэ цэвэрлэх байгууламж ийнхүү ашиглагдаж эхлэх нь ээ." гэжээ.

Мөн дараах түүхэн зургуудыг оруулжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.