Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Шадар сайд Т.Доржханд Японд эрчим хүч, коксжих нүүрс нийлүүлэх талаар хэлэлцэж байна

Шадар сайд Т.Доржханд Японд айлчлал хийж байна. Энэ үеэр Киото хотын Майзүрү боомтод Монгол ачааны машиныг хүлээн авчээ. Цаашид эрчим хүч, коксжих нүүрсийг Японы зах зээлд гаргах талаар холбогдох албаны хүмүүстэй яриа хэлцэл хийж байна.

Мөн Шадар сайд Т.Доржханд Осака хотноо зохион байгуулж буй “ОСАКА-КАНСАЙ ЭКСПО 2025” үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, ёслол хүндэтгэлийн өргөөнд Үндэсний өдөрлөгийг нээж үг хэлсэн байна.

Францын Парис хотод төвтэй Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос энэ үзэсгэлэнг таван жил тутамд зохион байгуулдаг. Манай улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хановер хотноо 2000 онд болсон дэлхийн үзэсгэлэн, Шанхай хотноо 2010 онд болсон Дэлхийн үзэсгэлэнд тус тус оролцжээ.

"Япон Улсын Цог жавхлант эзэн хааны Монголд хийсэн айлчлалын дараа хийж буй айлчлал тул улс төр, хөрөнгө оруулагчдын хувьд соргог үе болж байна. Энэ айлчлал гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүчний экспортын төслүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой" гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.