Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МИАТ ТӨХК шинэ агаарын хөлгөө хүлээн авчээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Канад улсын Bombardier үйлдвэрийн CRJ-700 маягийн агаарын хөлгийг үйл ажиллагаандаа ашиглахаар ахин нэгийг нэмж авлаа.

Энэхүү агаарын хөлөг нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотоос нийт 12265 км агаарын замыг туулж өнөөдөр Монгол Улсад ирлээ. МИАТ ТӨХК 2024 онд авсан “Мазаалай” нэршилтэй CRJ-700 агаарын хөлгөөр ӨМӨЗО-ны Хөх хот болон орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байгаа юм. Харин шинэ агаарын хөлгөө “Ирвэс” хэмээн нэрлэсэн бөгөөд мөн адил ойрын зайн нислэг үйлдэнэ.

Bombardier CRJ-700 агаарын хөлөг нь нэг цагт дунджаар 1.5тн түлш зарцуулдаг бөгөөд 1 суудалд зарцуулагдах түлшний хэмжээ 21.4л. Бүхээгийн хувьд хөлийн зай том, суудал өргөн, дээд талын тээш хадгалах зайн багтаамжийг нэмэгдүүлсэн зэрэг давуу талтай.

Мөн дэвшилтэт аэродинамик бүтэц болон орчин үеийн GE CF34 хүчирхэг турбофан хөдөлгүүрээр тоноглогдсон нь хөөрөлтийн үед 61,3kN хүртэл хүчийг гаргадаг байна. Газарзүйн нийцлээс гадна нислэгийн алслалт, түлш зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарал багатай учраас МИАТ ТӨХК-ийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах бодлогод нийцэж буйгаараа онцлог юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.