Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-д хийсэн шинжилгээний дүгнэлтийг танилцуулжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн шийдвэрээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн ерөнхий газарт хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна. Өнөөдөр /2025.08.01/ Тэргүүн шадар сайд Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийн ээлжит хуралд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-д хийсэн шинжилгээний дүгнэлтийг танилцууллаа.

Дүгнэлтэд тусгасан зарим саналуудыг онцолвол:

  • Журмаар гаалийн улсын ахлах байцаагчид хуульд зааснаас давуу эрх олгосон, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг бий болгож буй заалтуудыг хасах нь зүйтэй;
  • Журамд заасан бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих ажиллагааны хүрээнд хийгдэх шат дамжлага, алхмуудыг гүйцэтгэх хугацааг заагаагүй байх тул шат дамжлага бүрийг гүйцэтгэх хугацааг тодорхой зохицуулах шаардлагатай;
  • Журамд бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих төлвийг гаалийн улсын ахлах байцаагч өөрчлөх, зөрчилгүй болох нь тогтоогдсон бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн байгууллагын шийдвэрээр дахин шалгалт хийх боломжтой байдлаар зохицуулсан нь хуульд нийцэхгүй байх тул эдгээр зохицуулалтыг хуульд нийцүүлэх нь зүйтэй;
  • Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих хүрээнд гаалийн байгууллагаас цаасаар гүйцэтгэхээр журамд тусгагдсан тээвэрлэгч, мэдүүлэгчээс баримт бичиг авах, гаалийн мэдүүлэг, дагалдах баримт бичгийг хэвлэж, гарын үсэг зурж баталгаажуулах зэрэг үйлдлийг цахимаар гүйцэтгэхээр журамд өөрчлөлт оруулах шаардлагатай;

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Гаалийн ерөнхий газарт хийж буй хугацаатай хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд шалгалтын бүрэлдэхүүн өнөөдөр Шивээ хүрэн боомтод ажиллаж байна. Нэгдсэн дүгнэлтийг наймдугаар сарын 06-нд Тэргүүн шадар сайд Н.Учралд танилцуулах юм.

Эх сурвалж: Засгийн Газрын Хяналт Хэрэгжүүлэх Газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.