Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Н.Тавинбэх: Станцад аваар осол гарч байхад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж, зардаг хүн энд байх ёсгүй

"ДЦС-3" ТӨХК-д дахин дэлбэрэлт болсонтой холбогдуулан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Зургаадугаар сарын 2-ны өдөр Дулааны III цахилгаан станцын 50 мегаваттын хүчин чадалтай турбин генератор дээр томоохон хэмжээний гэмтэл гарсан. Үүний улмаас уг төхөөрөмжийн зориулалттай барилга байгууламж галд өртөж, төхөөрөмжийг цаашид ашиглах боломжгүй болсон. Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, сэргээн босголтыг хариуцуулах онцгой дэглэм тогтоож, тус станц дээр бүрэн эрхт төлөөлөгч томилоод байна. Өнөөдрийн байдлаар онцгой дэглэм тогтоогоод 47 хонолоо. 

Сэргээн босголтын ажлыг нэлээд эрчимтэй явуулж байна. Энэ онд багтаан гүйцэтгэх дөрвөн ажлын хоёр нь амжилттай хэрэгжиж байна. Хуваарийн дагуу ажил үргэлжилбэл, Улаанбаатар хотын дулаан хангамж, төвийн бүсийн цахилгаан эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэх боломжтой болно. Тиймээс өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах нөхцөл бүрдэхээр байна.

Манай станц 1004 хүнтэй, 198 мегаваттын хүчин чадалтай стратегийн том эх үүсвэр. Ашиглалтад ороод 60 орчим жил болсон, насжилтын хувьд өндөр. Тоног төхөөрөмжүүдийн 70 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Техникийн саатал бага гардаг гэж хэлэхэд хэцүү. Жишээлбэл, энэ оны наймдугаар сарын 1-нд нэг зуух дахин гэмтсэн. Энэ бол анх удаа гарсан зүйл биш. Өнгөрсөн өвөл гэхэд л ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч, тус бүрд нь засвар хийгээд хэвийн ажиллагаанд оруулж байсан.

Сүүлийн осолтой холбоотойгоор зарим хүн дотоодоос бичлэг хийж, сенсац үүсгэж байгаа нь туйлын зохимжгүй. Ослын үед тоног төхөөрөмжийг засварлаж, хүний амь, эрүүл мэндэд анхаарч нэгэндээ туслахын оронд бичлэг хийгээд гадагш зарж тарааж, буруу ойлголт төрүүлдэг хүн хамт олны дунд байх ёсгүй гэж бодож байна.

 Энэ бол үйлдвэрлэлийн дотоод үйл явц бөгөөд нийгэмд сенсац болгох зүйл биш. Бид энэ үйлдлийг холбогдох байгууллагад шилжүүлж шалгуулахаар өгсөн. Энд ажил хийдэг мэргэжлийн хүн ажилладаг байх ёстой. 

Одоогийн сэргээн босголтын ажилд 50 мегаваттын нэг, 25 мегаваттын нэг турбин генераторыг шинэчлэхээр улсын төсөвт 2025 оны тодотголд тусгасан. Хоёр төхөөрөмж нийлээд 75 мегаваттын хүчин чадалтай. Эдгээрийг шинэчилснээр станцын суурилагдсан хүчин чадлын 40 хувь нь шинэчлэгдэнэ гэсэн үг.

Энэ тоног төхөөрөмжүүдийг Монголд үйлдвэрлэдэггүй. Тиймээс бид дэлхийн туршлагатай компаниудтай хамтарч, барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Туршлагын хувьд, ийм ажлууд дор хаяж 12–16 сарын хугацаа шаарддаг. Тиймээс энэ жилийн дотор багтааж ашиглалтад оруулах боломжгүй. Гэхдээ 2026 оны 11 сарын 1-ний өмнө багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ өвөл дулаан, цахилгаан тасрах уу гэдэгт хариулахад, хэрэв төлөвлөсөн ажлууд цагтаа хэрэгжвэл өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах боломжтой. Одоогоор ажил хэвийн явж байна.

Зургаадугаар сарын 2-нд болсон турбин генераторын дэлбэрэлтийн шалтгааны эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Харин наймдугаар сарын 1-ний зуухны гэмтлийн тухайд, 50 гаруй жил ашиглагдсан, насжилт өндөртэй зуухны хоолой нимгэрч, цоорсон нь шалтгаан болсон. Ослын шалтгаан эцэслэгдээгүй тул албан ёсны дүгнэлт гарахаар тодорхой хариулт өгнө.

-Станцын тоноглолыг цаашид улам засварлаад ажиллуулж чадах уу?
-
Маш хүнд. Бид жил бүр урсгал болон их засвар хийж, боломжийн хэмжээнд ажиллуулсаар ирсэн. Гэхдээ 20-30 жил ашиглагдах ёстой тоног төхөөрөмжийг өнөөдөр 50–60 жил ашиглаж байна. Энэ байдлаар цааш үргэлжлэх боломжгүй. Бид тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх шаардлагатайг байнга сануулж байгаа.

Засгийн газраас энэ шинэчлэлийн ажлыг анхаарч байгаа. Энэ онд 75 мегаваттын 2 турбиныг шинэчлэх ажил эхэлсэн. Цаашдаа үе шаттайгаар бүх тоноглолыг шинэчлэх ажил хийгдэх болно. Бид эрчим хүчний салбар дахь зайлшгүй шинэчлэлийг зогсоохгүй, үргэлжлүүлнэ" хэмээн мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.