Уншиж байна...
Доктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээ
Г.Занданшатар Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаатай танилцлаа.

Өсөн нэмэгдэж буй хотын усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор АНУ-ын МСС-аас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг ирэх 11 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэхүү томоохон бүтээн байгуулалтын хүрээнд Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүдийг байгуулж, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжид ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Өөрөөр хэлбэл Ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэрийг байгуулах бөгөөд эх үүсвэрээс ус цэвэршүүлэх байгууламж, мөн байгууламжаас хотын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх ус дамжуулах шугам, хоолойг угсарч суурилуулах зэрэг ажлуудыг төлөвлөгөөт хугацааны дагуу хийж гүйцэтгэж байгаагаа Ерөнхий Сайдад төслийн баг танилцууллаа. Товчхондоо бол УБ хотын иргэдийн цэвэр усны аюулгүй байдлыг бүрэн хангасан хязгаарлагдаж болзошгүй хэрэглээг дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжаар дамжуулан хангах явдал юм.

Баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая шоо метрээр буюу одоогийн хэмжээнээс ойролцоогоор 65 хувиар нэмэгдүүлж, нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах таатай нөхцөлийг бий болгоно.

Ерөнхий Сайд Г.Занданшатар тус бүтээн байгуулалтын ажилтай танилцаад АНУ-ын МСС ийн санхүүжилтээр хийгдэж байгаа төсөл амжилттай хэрэгжиж байгаа төдийгүй нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардалгүй хугацаанд хүлээлгэн өгөх гэж байгаа явдалд талархаж байгаа илэрхийллээ. Мөн цаашид тус байгууламжийн үйл ажиллагааг УБ хот , УСУГ бүрэн хариуцаж ажиллахад ямар нэг хүндэр гарахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.