Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АН: Татварын хөнгөлөлтөд нэг удаагийн бээлий, хамгаалах хэрэгслийг нэмэх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг короновируст халдвар тархаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаатай холбогдуулан  ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгууллаа. Өнөөдрийн хуралдаанаар

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл,
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дээрх хуулийн төслүүдийг дэмжихэд санал нэгдэв.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл хууль зүйн техникийн болон утга найруулгын алдаа ихтэй, бусад хууль тогтоомжуудтай уялдуулах шаардлагатай, хоорондоо зөрчилтэй байна. Иймд эдгээр зөрчлийг засч сайжруулаад хэлэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн цар тахал эрчимтэй тархаж буй өнөө үед дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тос, улаан буудайн нийлүүлэлт саарч үнэ өссөн. Үүнтэй холбоотой улс орнууд хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээ авч байна. Манай улс ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвөл хаврыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөл үүслээ. Тиймээс дээрх төрлийн барааг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж байна.

Дээрх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс гадна эмнэлгийн зориулалтын нэг удаагийн бээлий, амны хаалт, цар тахлаас хамгаалах хэрэгслийг ч нэмж оруулах ёстой гэж гишүүд үзэв. Учир нь нэг удаагийн бээлийний нөөц улсын хэмжээнд дууссан, ялангуяа хөдөө орон нутагт олдоц муу, үнэ өссөн зэргийг анхаарч хамгаалах хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.

 

 Дээрх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс гадна эмнэлгийн зориулалтын нэг удаагийн бээлий, амны хаалт, цар тахлаас хамгаалах хэрэгслийг ч нэмж оруулах ёстой гэж гишүүд үзэв. Учир нь нэг удаагийн бээлийний нөөц улсын хэмжээнд дууссан, ялангуяа хөдөө орон нутагт олдоц муу, үнэ өссөн зэргийг анхаарч хамгаалах хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.