Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долдугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 3 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулж байна.  

Онцгой дэглэмийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэрлэх, ачих, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхийг даалгасан.  

Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллаж байна.      

Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд, олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналтаас шалтгаалан зогсоод байсан биржийн зарим гэрээний худалдан авагчидтай хэлцэл хийн гэрээний дагуу төлсөн төлбөрт гэрээнд тусгасан үнээр буюу арилжаа хийх үеийн өндөр үнээр нүүрсийг нийлүүлж гэрээг дүгнэж, дуусгавар болгохоор тохиролцсоноор 5 гэрээ үргэлжлэн хэрэгжихээр боллоо.

2025 оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийн арилжаа амжилтгүй болж,  20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс арилжаалсан. Харин Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ 7 дугаар сарын эхээр өсөж 1 тн нүүрсний үнэ 700 юаниас 1000 юань хүртэл өссөн бөгөөд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар 7 дугаар сараас наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 23 удаагийн биржийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс арилжааллаа.  

Түүнчлэн биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар 6 дугаар сард 132.8 мянган тоннд хүрээд байсан бол зөвхөн 7 дугаар сард 268.7 мянган тонн болж өмнөх сараас 2 дахин нэмэгдсэн тухай Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  

Нүүрс тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, зарим төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг болон техникийн ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийг тэжээлээр хангах, Авто ачилтын байгууламжийн үйл ажиллагаанд процессын зураг авалт хийж үйл ажиллагааг жигдрүүлэхээр ажиллаж байгаа болон компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд онцлон танилцуулав.    

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн танилцуулга тайлан мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд онцгой дэглэмийн хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг сайшааж, цаашид богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг үүрэг болголоо хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.