Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын хурлын даргын А/190  захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан ахалж буй. Ажлын хэсэг өчигдөр хуралдаж хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл, гурван дугуйт болон мотоциклийн төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгслийн стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй үйлдэлд хяналт шалгалт хийхээр тогтлоо. Ингэхдээ зөвхөн Тээврийн цагдаагийн алба гэхгүй төвийн зургаан дүүргийг татан оролцуулж хяналт шалгалтын ажлыг өргөн хүрээнд хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй үйлдлийг таслан зогсоох ёстой гэж үзлээ.

Мөн ажлын хэсгийн ахлагч Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар нар дрифт хийх хүсэл сонирхолтой иргэдийн эрх, хүсэл сонирхлыг хааж боож болохгүй. Иймээс цаашид тодорхой байршилд дрифт хийх нөхцөлийг бүрдүүлэх, цагийн хязгаар тогтоох, олон талын байгууллагуудыг татан оролцуулах, олон нийтэд нөлөөллийн аян өрнүүлэх талаар санал хэлэв. Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас Налайх, Төв аймаг, Хүй долоо орчимд дрифт хийх боломжит газрыг танилцуулав. Ажлын хэсгийн дараагийн хурлаар уг асуудлыг мэргэжлийн холбоодтой ярилцан эцэслэж, хяналт шалгалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг ажлын хэсгийн ахлагч үүрэг болголоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.