Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол Улсын хамгийн өндөр цэг “Хүйтэн” уулын өндрийг геодезийн инженерүүд анх удаа хэмжжээ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас санаачлан Монголын уулчдын үндэсний холбоо ТББ, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ, “Геомастер” ХХК, “Некст Жи Ай Эс” ХХК-тай хамтран 2025 оны наймдугаар сарын 02-11-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Монгол Улсын хамгийн өндөр цэг “Хүйтэн уул” /өндөр 4374 м/, Гурван улсын улсын хилийн баруун уулзварын цэг “Таван Богд уул”-ын өндөр /4082 м/-ийг орчин үеийн, өндөр нарийвчлалын геодези /GNSS/-ийн багаж ашиглан анх удаа хэмжилт хийлээ.

“Хүйтэн уул”, “Таван Богд уул”-ын өндрийг өмнө нь аналог аргаар тодорхойлсон байдаг бол энэ удаагийн хэмжилтэд хамгийн сүүлийн үеийн Trimble R12, Trimble Catalyst багаж ашиглан уулсын оройн цэгийн солбицол, өндрийг ITRF2014, ITRF2020 солбицлын тогтолцоо, Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоонд тодорхойлсноороо онцлог аж.

May be an image of mountain

Эдгээр мөс, цастай өндөр уулс дээр авирч гаран геодезийн хэмжилт хийх ажлыг Монгол Улсын Зөвлөх инженер Оросоогийн Хосбаяр /Геосурвей ХХК-ийн захирал/, инженер Оюунчимэгийн Пүрэвдорж /Этүгэн инженеринг ХХК-ийн захирал/, инженер Уртнасангийн Сэргэлэнбат /Некст Жи Ай Эс ХХК-ийн инженер/, мөн тэднийг хөтөлж ууланд авиралт хийсэн уулчин, хөтөч Отгонбаярын Сайханжаргал, туслах хөтөч Баярын Багабанди нар эр зориг гарган, мэргэжлийн ур чадвараа ашиглан амжилттай хийж гүйцэтгэжээ.

May be an image of 4 people and arctic

Өнөөдөр ууланд авирч, хэмжилт хийсэн багийнханаас Таван Богд уул, Хүйтэн ууланд хэмжилт хийх үед уулсын оргилд мандуулсан Монгол улсын Төрийн далбаа -г Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлайд гардуулан өгсөн байна.

Цаашид Гурван улсын баруун уулзварын цэг “Таван Богд уул”-ын нэрийг уулчид “Найрамдал оргил” гэж, “Хүйтэн уул” нэрийг “Хүйтний оргил” гэж өөр өөр байдлаар нэрлэж хэвшсэн байгааг УИХ-аар батлагдсан газар зүйн зөв нэрээр нэрлэж хэвшүүлэх, мөн уулчдын авирдаг мөсөн уулын нэр, өндөр, байршлыг шинэчлэн тогтоох асуудлаар Монголын уулчдын үндэсний холбоо ТББ-тай хамтран ажиллаж байна.

May be an image of 3 people, people climbing and mountain

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолоор Монгол Улсын баруун, зүүн, хойд, өмнөд захын цэгүүд, тэдгээрийн хоорондох зай, хамгийн өндөр, нам цэг, зарим онцлог цэгүүдийн нэр, солбицол, өндрийн утгыг баталсан байдаг бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас энэхүү тогтоолоор батлагдсан үзүүлэлтүүдийг шалгаж, орчин үеийн, өндөр нарийвчлалын геодези /GNSS/-ийн багаж ашиглан хэмжиж шалгах ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлууд бүрэн хийгдсэнээр Монгол улсын газарзүйн онцлог агуулга, тогтоц бүхий газруудын байршил, өндөр, хоорондын зайн шинэлчилсэн үзүүлэлтүүдийг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлуулж, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм.

Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.