Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженерчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагатай хамтран “Процессын дахин инженерчлэл”-ийн (ПДИ) ажлыг 2025 оны тавдугаар сараас эхлүүлсэн билээ.

Энэхүү ажил нь:

  • Чиг үүргийн давхардлыг арилгах
  • Алба хаагчдын ачааллыг тэнцвэржүүлэх
  • Иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Байгууллагын бүтээмжийг сайжруулах

зорилготой юм.

Тус ажлыг зохион байгуулж буй хамтарсан ажлын хэсгийн уулзалт өчигдөр болж, ажлын явц, судалгааны үр дүнг хэлэлцжээ.

Судалгаа, шинжилгээний гол үр дүн:

  • 462 хууль, эрх зүйн акт шинжилснээс 133 зөрчил, давхардлыг илрүүлсэн
  • 2354 эрсдэл бүртгэгдсэний 62.2% нь үйл ажиллагааны, 19.6% нь “маш ноцтой” ангилалд хамаарч байна
  • 276 процессын зураглал боловсруулж, асуудал, сайжруулах боломжийг тодорхойлсон
  • 10 алба, нэгжийн 201 алба хаагчийн ажлын байранд хийсэн ажиглалтаар 8896 үйлдлийг баримтжуулан дүн шинжилгээ хийгдлээ.

Уулзалтын үеэр ЗГХХГ-ын дарга Б.Батцэцэг: “Цагдаагийн байгууллагын ПДИ-ийн явц, арга зүй нь сайн үр дүн өгөх боломжтой. Бүтцийн болон үйлчилгээний түвшинд бодит өөрчлөлт хэрэгтэй. Иргэдийн хүлээлт өндөр байгаа тул богино хугацаанд үр дүн гаргах нь чухал” хэмээн онцоллоо.

Харин ЦЕГ-ын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, бригадын генерал О.Ганбат: “Манай байгууллага энэ ажлыг санаачилж, ЗГХХГ-тай хамтран үр дүнтэй ажиллаж байна. 104 жилийн түүхтэй цагдаагийн байгууллага өнөө цагийн хэрэгцээнд нийцсэн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь энэ” хэмээн онцлов.

Мөн судалгаагаар:

  • Албан хаагчдын ачаалал, үйлчилгээний чанар, бүтэц зохион байгуулалт, эрх зүйн уялдаа холбоо зэрэг олон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийгдсэн
  • Дотоодын цэргийн зарим үйл ажиллагаа батлан хамгаалах байгууллагын эрх зүйн зохицуулалтад хамаарч байгаатай холбоотойгоор эрх зүйн зөрчил үүсч байгааг анхааруулсан
  • Урсгал зардлын хүрэлцээгүй байдал зэрэг санхүүгийн хүндрэлүүд нь шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг гэдгийг онцолжээ

Хамтарсан ажлын хэсэг нь найман үндсэн чиглэлээр процессын дахин инженерчлэлийн ажлыг үргэлжлүүлж, 2025 оны III улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд тайлан, санал дүгнэлтээ танилцуулахаар ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.