Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 341 дүгээр цэцэрлэгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд ашиглалтад оруулсан. Гэвч үүнээс хойш 8 сарын хугацаанд цэцэрлэгийн тоног төхөөрөмж болон ширээ сандал, шүүгээ, хөнжил, гудас гээд хүүхдүүдийн хэрэглэх эдлэл хэрэглэлийг хариуцсан яам нь худалдаж аваагүй байна. Тиймээс энэ цэцэрлэгт суралцахаа хүлээж байгаа тусгай хэрэгцээт 50 гаруй хүүхэд, энгийн хэрэгцээт 200 гаруй хүүхэд 2025-2026 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж чадахгүйд хүрсэн. Төв замаасаа алслагдсан сургууль, цэцэрлэг дутагдалтай Баянхошуу орчимд энэхүү 341 дүгээр цэцэрлэг хүүхэд, эцэг эхчүүдэд, ялангуяа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд ихээхэн хэрэгцээтэй байгаа юм. Гэсэн хэдий ч ийнхүү барилгыг ашиглалтад хүлээн авснаас хойш 8 сарын хугацаанд цэцэрлэгийн багш, ажилтнууд ч ажлаа орхиход хүрээд байгаа талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Хоёр долоо хоногийн дараа сургууль, цэцэрлэг орох гэж байна. Гэтэл нийслэлээс барилгыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгсөн боловч Боловсролын яамнаас сандал, ширээ, гал тогооны хэрэгсэл зэрэг тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг шийдээгүйн улмаас есдүгээр сарын 1-нд ашиглалтад орж чадахгүй 13 сургууль, 20 цэцэрлэг байна. Энд суралцах байсан 14 мянга гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт суралцаж чадахгүй бол нийслэлийн сургуулиуд дахиад л 3 ээлжээр хичээллэнэ. Нэг ангид 50, 60 хүүхэд тухтай орчинд хичээллэж чадахгүй болно. Боловсролын яам бол боловсролын асуудал, тэр дундаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг хариуцах чиг үүрэгтэй. Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, гал тогооны хэрэгсэл, хөнжил, гудас зэрэг тохижилтыг барилга ашиглалтад орохтой зэрэгцэн шийдвэрлээд өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан байдаг. Гэсэн ч “Тендер хүлээгдэж байна” гэх мэт шалтгаанаар шийдэж өгөхгүй байсаар бүхэл бүтэн найман сарыг алдлаа. Асуудалд огт санаа зовохгүй юм. Одоо сургууль, цэцэрлэг орох нь ээ. Өөрөөр хэлбэл, барилга нь гадна, дотоод бүх тохижилттойгоо бэлэн. Үүнийг нь нийслэлээс шийдсэн. Харин тавилга, эдлэл, хэрэгсэл байхгүй хоосон гэсэн үг. Үүнийг нь холбогдох яам шийдэх үүрэгтэй. Нийслэлээс шийдэж болох ч хууль эрх зүйн хувьд манай чиг үүрэг биш учраас аудит дээр акт тавиулж асуудалд ордог” гэдгийг учирлалаа.

Улаанбаатар хотоос 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга, 45 сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Энэ онд сургууль, цэцэрлэг зэрэгт 139 барилга шинээр баригдаж эхэлсэн байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.