Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Халхын голын байлдаанд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ

Халхын голын байлдааны ялалтын 86 жилийн ойг ОХУ-ын Буриад Улсын Хиагт хотод энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн удирдлага, бүрэлдэхүүний төлөөлөл, орон нутгийн захиргаа, хүүхэд залуучууд наймдугаар сарын 18-ны энэ өдөр 1939 оны Халхын голын байлдаанд Хиагт хотоос оролцож амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний эхэнд сургуулийн хоёр талын удирдагч Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, ОХУ-ын баатар, хошууч генерал В.А.Белявский нар Халхын голын байлдаанд алтан амиа өргөсөн Монгол, Зөвлөлтийн баатарлаг эрс, ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг дурдаж, хатуу бэрх дайны хүнд жилүүдэд манай хоёр ард түмэн харилцан нэгэндээ туслаж тохиолдсон бэрхшээл саадыг хамтын хүчээр даван туулсан талаар онцлон тэмдэглэлээ.

Хиагт хотын удирдлагууд “Хиагт хот нь Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа, өнө мөнхийн нөхөрлөлд чухал байр суурь эзэлдгийг өгүүлээд Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг орон нутагтаа жил бүр тэмдэглэдэг талаар хэлсэн үгэндээ дурдаж, “Сэлэнгэ-2025” хээрийн сургуульд амжилт хүссэн юм.

May be an image of 6 people

May be an image of 5 people and text

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.