Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас сэргийлэх, арга хэмжээг авах чиглэлээр дараах үүргийг өглөө

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нийслэлийн Шуурхай штабт ажиллаж, борооны улмаас үүсэж болзошгүй нөхцөл байдлын хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр дараах үүргийг өглөө.

Үүнд:

  • Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үерийн аюултай бүсэд иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл шуурхай хүргэх, автомашин, замын хөдөлгөөнд шаардлагатай тохиолдолд хязгаарлалтын зохицуулалт хийх,
  • Гэр хороолол, айл өрхийн хашаа, байшинд ус орох, эрсдэлтэй бүсэд түр хамгаалалт, суваг шуудууг татах, цэвэрлэх ажил зохион байгуулах,
  • Дэд бүтэц, барилга байгууламжийг хамгаалах чиглэлээр хотын гол зам, уулзвар, ус зайлуулах системийн хэвийн ажиллагааг шуурхай шалгаж, цэвэрлэгээ хийлгэх,
  • Борооны өмнөх нөөлөг салхинаас сэргийлж, барилгын хашаа, кран зэрэг нурах эрсдэлээс сэргийлж мэдээлэл хүргэх, аюулгүй байдлын хангуулах,.
  • Дулаан, цахилгаан, усан хангамжийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангах,
  • Онцгой байдал холбогдох мэргэжлийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, хүн, хүч, техник хэрэгслийг тодотгох, шуурхай штаб нэмэлт бүрэлдэхүүн, техник хэрэгслийг (ус соруулах насос, автомашин, аврах завь) нөөцлөн бэлэн байлгах
  • Иргэдийг усанд автах, үерийн бүсэд зорчихоос сэргийлэх чиглэлээр олон нийтэд анхааруулга сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй хүргэх зэргийг анхаарууллаа.

ЦУОШГ-аас өнөөдөр Улаанбаатар хотын ихэнх хэсгээр бороо орж, үдээс хойш борооны эрчим нэмэгдэж, усархаг бороо орой, шөнөдөө үргэлжлэн орохыг мэдээлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.