Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ховд аймагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессийн дахин инженерчлэлийн ажлын хэсэг ажиллаж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын процессийн дахин инженерчлэл (ПДИ)-ийн судалгаа, шинжилгээ”-ний ажлын хүрээнд “Баруун бүс”-ийн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг, Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа нар оролцлоо.

Процессийн дахин инженерчлэл нь иргэн талдаа төрийн үйлчилгээг шат дамжлага багатай, хүнд сурталгүй, ойлгомжтой, ил тод хүргэхэд чиглэнэ. Ингэснээр иргэн бүрийн цаг хугацаа хэмнэгдэж, төрийн байгууллагад хандах итгэл нэмэгдэнэ. Мөн алба хаагчдын үр дүнгүй, давхардсан, хэт бичиг цаастай зууралдах ажил багасч, ажлын бодит ачаалал оновчтой болох бөгөөд алба хаагчдад өөрийн үндсэн чиг үүрэгтээ илүү төвлөрөх, бүтээмжээ нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Монгол орны газар зүйн онцлог, хүн амын нягтрал, хил орчмын нөхцөл байдлыг харгалзан Өмнөговь, Ховд аймгийг сонгон ПДИ-ийн судалгааг ЗГХХГ-аас өргөн бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлж байна. Тавдугаар сард эхэлсэн энэхүү судалгааны эцсийн тайланг 2025 оны есдүгээр сард боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж дараагийн шатны арга хэмжээг эхлүүлнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.