Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Узбек шинэ ургац Имартад буулаа

Төв Азийн нарлаг Узбекистан болон Монгол орны хамтын ажиллагааны хүрээнд Имартын хамт олон тус орны шинэхэн, амтлаг жимсийг онцлог чанар шинэлэг байдлыг бүрэн
хадгалан 4 цагийн дотор шууд нислэгээр Монголдоо авчран Имартын бүх салбараар худалдаалж байна.

Бүгд Найрамдах Узбекстан Улс нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ бүс нутагтаа тэргүүлдэг бөгөөд жимс, жимсгэний экспортоороо дэлхийд хэдийнээ танигдсан улс билээ.

Имартын шинэ хүнс, жимс ногоо хариуцсан мэргэжилтэн хэлэхдээ: “Манай хэрэглэгчид үргэлж хамгийн чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг авах ёстой гэж бид итгэдэг. Энэ удаа Узбекистаны усан үзэм болон амтат гуаг бүх салбар дэлгүүрүүддээ чанарын алдагдаагүй шууд нислэгээр хүргэснээр хэрэглэгчдэдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ амтыг мэдрүүлэхийг зорилоо” хэмээн онцоллоо.

Узбекистан бол дэлхийн хамгийн нэр хүндтэй усан үзмийн үйлдвэрлэгч орнуудын нэг бөгөөд олон төрлийн амтат сортоороо дэлхийд алдартай. Имартд худалдаалагдаж буй сортуудаас дурдвал:

Хар усан үзэм – Мерк
Гарал үүсэл: Узбекистан болон Дундад Азид тархсан, экспортын чухал сорт.
Онцлог: Бараан хар өнгөтэй, том, чихэрлэг амттай, үртэй байдаг.
Хэрэглээ: Шинээр нь идэхээс гадна төрөл бүрийн салат, зуушийг чимэглэх, өнгө амт нэмэхэд өргөн ашиглана. Мөн жүүс, дарс хийхэд хэрэглэдэг.

Ногоон усан үзэм – Лэйди фингэр
Гарал үүсэл: Узбекистан болон Төв Азийн бүс нутагт хамгийн өргөн ашиглагддаг сорт. Нутгийнхан “Келин Бармо” гэж нэрлэдэг.
Онцлог: Эмэгтэй хүний хуруу мэт нарийхан, тунгалаг ногоон өнгөтэй, шүүслэг зөөлөн, бага зэрэг шаржигнуур бүтэцтэй. 2–3 жижиг цагаан үртэй байдаг.
Хэрэглээ: Ширээ чимэглэл, салат, зууш, коктейльд тохиромжтой. Мөн хатааж хэрэглэж болдог.

Ногоон усан үзэм – Хусайни цагаан
Гарал үүсэл: Төв Азийн эртний сорт, нутгийн нэршил нь “Келин Бармак”.

Онцлог: Том ширхэгтэй, нимгэн хальстай, цайвар ногоон өнгөтэй, үртэй байдаг. Амт нь чихэрлэг бөгөөд бага зэрэг исгэлэн амттай.
Хэрэглээ: Ширээний усан үзмээр түгээмэл хэрэглэгддэг. Заримдаа хатаах болон дарс хийхэд ашигладаг.

Бор усан үзэм – Хохона (Шохона)
Гарал үүсэл: Узбекистаны эрт үеэс уламжлагдан ирсэн энэхүү сортын нэр нь Перс хэлэнд “Хааны усан үзэм” гэсэн утгыг илэрхийлдэг.
Онцлог: Хүрэн бор эсвэл гүн бор өнгөтэй, дунд болон жижиг хэмжээтэй, нимгэн хальстай, шүүслэг амттай.
Хэрэглээ: Ширээ чимэглэхэд зориулсан усан үзэм. Заримдаа хатаах болон дарс хийхэд хэрэглэдэг.

Амтат гуа – Торпед хэлбэртэй гуа
Гарал үүсэл: Узбекистан болон Төв Азид 1900 оноос тариалагдаж эхэлсэн харьцангуй шинэ сорт.
Онцлог: Урт зууван, торпед хэлбэртэй. Гадна хальс нь шаргал судалтай. Дотор зөөлөн эд нь улбар шар өнгөтэй, маш анхилуун үнэртэй. Шүүслэг, чихэрлэг амтаараа алдартай.

Эдгээр усан үзэм болон амтат гуаны сортууд нь Узбекистаны хамгийн алдартай сортууд юм. Шүүслэг, чихэрлэг амтаараа дэлхий даяар үнэлэгддэг эдгээр жимснүүдийг одоо Монголын хэрэглэгчид маань өдөр тутамдаа шинээр нь ашиглах боломжтой боллоо.

Нарны илч, хөрсний шим, уламжлалт тариалангийн арга барилаар тарьсан Узбек жимснүүдийг та өөрт ойрхон Имартын бүх салбараас худалдан авах боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.