Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх EPC гэрээнд гарын үсэг зурлаа

Нийслэлд хэрэгжих 24 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг  хотын төвөөс 30 км зайд, Хан-Уул дүүргийн XIII хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барихаар төлөвлөсөн. Ингэснээр 24 МВТ хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламж сүндэрлэнэ. Энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК нарын түншлэл EPC+F гэрээний тендерт шалгараад байсан юм. Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гүйцэтгэх захирал Б.Мягмар, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, “Хуа Зи технологи” ХХК-ийн дэд ерөнхийлөгч, Олон улсын бизнесийн ерөнхий менежер Жан Жичэн нар тус гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл цаасан дээрх төлөвлөгөө бус газар дээрх бүтээн байгуулалт болж сүндэрлэснээр арьс ширний салбарт сэргэлт бий болно. 5600 орчим шинэ ажлын байр бий болно. Малын арьс, шир, өлөн хог хаягдал биш үнэт түүхий эд болох олон давуу талтай. Мөн Эмээлт эко паркийн аьс ширний үйлдвэрт гэхэд л 7.5 сая ширхэг арьс шир, 8800 тонн ноос ноолуур мөн хэмжээний мах, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах боломжтой болох гэнэ. Монгол Улсын эдийн засагт тэр дундаа мал аж ахуйг кластраар хөгжүүлэх цогц паркийн төсөл болно гэдгийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гүйцэтгэх захирал Б.Мягмар онцоллоо. Цэвэрлэх байгууламж, ДЦС нь дулаан, цахилгаан, уур үйлдвэрлэнэ. 225 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг нийслэлийн төсөвт тавьж, хоёр жилийн хугацаанд гүйцэтгэгч компани ашиглалтад оруулахаар ийнхүү ажлаа эхлүүлж байна.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно гэж үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.