Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар сугалаанд оролцож, мөнгөө шилжүүлсэн иргэд залилуулж байна

Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд их хийгдэж байна, цагдаагийн байгууллагад сугалаанд оролцож залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байна.

Цахим орчинд сугалааны шууд дамжуулалтаар орж, сугалаа авсан иргэдэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, өөрөөс нь гадна мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж байгаа талаар дансны гүйлгээг харуулж, иргэдэд итгэл үнэмшил төрүүлж байна.

Үүний дараа сугалаанд хожсон гэж итгэсэн иргэдэд та нийт хожсон хонжворын 10 хувийг шилжүүлснээр таны данс руу хонжворын мөнгө шилжин орно гэж төөрөгдөлд оруулж, иргэдийн эд хөрөнгийг залилж, авч байна.

Энэ мэт цахим орчинд “Сугалаанд оролцоод их хэмжээний мөнгө хожих боломжтой” талаар шууд дамжуулалт /Лайв/ орж залилагчдын урьдчилан зориудаар бэлтгэсэн зохиомол байдалд итгэж , төөрөгдөлд орж их хэмжээний мөнгөө шилжүүлсэн иргэдийн гомдол мэдээллийг шалгахад энэ төрлийн залилах гэмт хэргийг хилийн чанадад суугаа иргэдээс үйлдэж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иймд иргэд та бүхэн эрх бүхий байгууллагаас эд мөнгөний хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл авч, эрх олгогдсон сугалааны үйл ажиллагаанд оролцох мөн Та Хувь хүний албан татварын тухай хуульд заасанчлан хуулийн этгээдийн зохион байгуулсан хонжворт сугалаанд оролцож мөнгө хожсон тохиолдолд хонжворынхоо үнийн дүнгийн 40 хувийг татварт төлөх хуулийн зохицуулалттай байдаг гэдгийг сайтар анхаарч цахим орчинд аливаа хэлбэрээр явагдаж байгаа залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.