Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан бөгөөд энэхүү бодлогын хүрээнд Хангай, Баруун, Хойд, Төв, Зүүн, Говь, Улаанбаатарын гэсэн 7 бүсээр хөгжүүлэх бодлого хэрэгжиж байна. Үүнээс Говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд багтаж, АЖ ҮЙЛДВЭР, НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨРӨЛЖСӨН БҮС болгон хөгжүүлэхээр тодорхойлсон.

Энэ хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”, “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Говийн бүс болон орон нутгийн хөгжлийн төвүүдийг хөгжүүлэх ТЭЗҮ, хөгжлийн хөтөлбөр боловсруулах; Малчдын шинэ төрлийн хоршооны загварыг боловсруулж, туршилтаар хэрэгжүүлэх; Иргэд, оролцогч талуудад инновац, технологид суурилсан мэдээлэл, оролцооны системийг нэвтрүүлэх; Технологи, Big Data, хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага, шийдвэр гаргалтыг бэхжүүлэх; Аймгуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллийн системийг бий болгох; Хууль, бодлогын уялдааг хангаж, бүсчилсэн хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах юм. Санамж бичиг нь бүсийн томоохон аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд иргэд, хоршоологчдын оролцоог нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, малчдын орлогыг өсгөх, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Түүнчлэн Өмнийн говийн малчдын амьжиргааг сайжруулж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдэж байна. Мөн бүс нутгийн хөгжлийн 20 жилийн төлөв байдлын судалгаанд тулгуурлан орон нутгийн нөөц, бололцоог бүрэн ашиглах, байгаль орчин, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийг уялдуулсан хөгжлийн бодлого боловсруулах юм. Энэ нь бүс нутгийн уялдаа холбоог сайжруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чухал суурь болно. Үүнээс гадна, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шинэ хууль тогтоомжийг боловсруулах, олон нийтэд бодитой мэдээлэл хүргэх, оролцогч талуудын мэдээллийн урсгалыг сайжруулан ил тод байдлыг хангах замаар хөгжлийн үйл явцыг илүү үр дүнтэй болгоно. Төслийн үр дүн, орон нутгийн хөгжлийн түвшинг хэвлэл мэдээллээр үнэн зөв хүргэх нь иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, оролцоог дэмжинэ. Эцэст нь, хөгжлийн явцыг нэгтгэсэн цахим платформыг нэвтрүүлснээр иргэд, оролцогч талууд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадвартай болж, хууль эрх зүйн шинэчлэлд идэвхтэй оролцох боломжтой болох ба хиймэл оюун ухаан, Big Data зэрэг дэвшилтэт технологиудыг ашиглах замаар орон нутгийн хөгжлийн бодлого илүү үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэх юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.