Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж, тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаад байна.

Энэ зун газар тариалангийн дийлэнх бүс нутагт хур бороо багатай, гандуу байсан учраас ургац алдах нь тодорхой болсон гэж тариаланчид хэллээ. Тиймээс урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, ургац хадгалах, борлуулахад бодлогын дэмжлэг хэрэгтэй байгааг уламжиллаа.

Энэ онд ХАА-н салбарт 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Цаашид хөнгөлөлттэй зээлийг ашиглалт сайтай хэсэг рүү шилжүүлэх зохицуулалт хийнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.

Газар тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-р хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах замаар шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдад хэллээ. Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж салбарын яам нь үзэж байгаа юм.

Тариалангийн бүс нутагт 2025.10.25-ныг хүртэл тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээхгүй байх, оторлох болон өвөлжөөндөө буухгүй байх гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмыг чанд сахиулахыг сумдын засаг дарга нарт онцгой анхааруулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.