Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дагуул хот хөгжүүлэх замаар төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах талаар хэлэлцэж байна

"Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын Бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих нь"  төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын техник туслалцааны хүрээнд 2024 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр уг төслийн зөвлөлдөх уулзалт болж байна. Уулзалтаар

  • “Улаанбаатар хотыг олон төвт хот болгон хөгжүүлэх стратегид дэмжлэг үзүүлэх нь”
  • “Дагуул хот хөгжүүлэх замаар төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах нь”,
  • “Хүннү хотын газар хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал”,
  • “Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжил”,
  • “Тээвэр логистикийн бүсийн хөгжил”
  • “Солонгос дахь хот байгуулалтын хөгжил” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Энэ үеэр Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “БНСУ 1960-аад оноос Сөүл хотын төвлөрлийг сааруулахаар төрийн захиргааны байгууллагаа үе шаттайгаар шилжүүлсэн. Үүний дараа Сэжон хэмээх шинэ хотыг байгуулсан. Ингэж хүний ажиллаж амьдрах шинэ нөхцөлийг системтэйгээр бий болгохдоо урт хугацааны төлөвлөлтийг хэрхэн хийж байсан зэрэг үүнээс олсон ололт, туршлагаа Монгол Улсад хуваалцаж уг төслийг хэрэгжүүлж байгаа. Хүннү хот бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу байгуулах эдийн засгийн бүс, дагуул хотуудын нэг нь. Хүннү хот руу төрийн захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэхдээ ямар бэлтгэл хийх, ямар үе шаттайгаар шилжүүлэх, үүнийг дагасан бизнесийн орчныг үүсгэхтэй холбоотой тээвэр логистикийн төвүүдийг хэрхэн бий болгох, мөн нисэх буудлыг түшиглэсэн аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүсийг хэрхэн байгуулах зэрэг асуудлаар өнөөдөр бид уулзаж байна. Энэ төсөл 2027 он хүртэл үргэлжилнэ” гэлээ.

Хан-А хотын судалгааны хүрээлэнгийн захирал Тэ Кёнжин “Хүннү хот болон Хархорум хотыг хөгжүүлэх төслийн хүрээнд төлөвлөгөө боловсруулах болон зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Шинэ хотуудыг байгуулах ажил Монгол Улсын ирээдүйд маш чухал ач холбогдолтой. Үүнд оролцож байгаадаа баяртай байна. Мөн өөрсдийн хуримтлуулсан мэдлэг туршлагаа хуваалцахдаа таатай байна. Улаанбаатар хотын төвлөрөл олон асуудлыг дагуулж байдаг. Үүнийг шийдвэрлэх нь нэн тэргүүний ажил юм. Улаанбаатар хотод тулгамдаад буй жижиг нутаг дэвсгэрт олон хүн суурьшихад гарч байгаа асуудал Солонгос улсад ч бас тохиолдож байлаа. Үүнийг хэрхэн шийдэж ирсэн бэ гэдгээ энд танилцууллаа. Эхний ээлжид тохиромжтой газрыг сонгоод тархаан байршуулах буюу төвлөрлийг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дараа нь тэдгээр бүс нутгуудыг холбосон дэд бүтцийг барьж байгуулах ёстой. Өөрийн гэсэн онцлог бүхий суурьшлын бүсийг бий болгоно гэдэг нь тэнд хүнд хэрэгтэй бүхий л зүйл байх хэрэгтэй гэсэн үг. Түүнчлэн эдгээр бүсүүд өөр өөрийн гэсэн онцлогтой хөгжих хэрэгтэй” гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.