Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Г.Батзориг: Улсын их дэлгүүрийн урд барьсан зөвшөөрөлгүй байгууламжийг буулгах мэдэгдэл хүргүүллээ

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн урд барьсан зөвшөөрөлгүй байгууламжийг буулгахаар холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа. Энэ үеэр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Улсын их дэлгүүрийн урд барьсан зөвшөөрөлгүй байгууламжийг буулгах талаар мэдэгдлийг тус дэлгүүрийн удирдлагад өглөө. “Номин холдинг” компани нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Фонтамын хойно хуучин лед дэлгэц буюу гадна зар сурталчилгааны байгууламжийг ашиглалтын гэрээтэй ашигладаг байсан. Журмын үйлчлэл хүчингүй болсон ч үүнээс хойш зөвшөөрлөө шинэчлээгүй. Хуучин лед дэлгэцийн суурийг ашиглаж байгууламж барих хүсэлтийг тавьсан. Гэвч лед дэлгэцийн зориулалттай багана байсан газарт баримал болон чимэглэлийн байгууламж бариулах боломжгүй гэдгийг бид мэдэгдсэн. Мөн хийцлэл бүхий байгууламжийг Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авч барих ёстой гэсэн тайлбарыг хэлсэн ч байгууламжийг барьсан байна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга байгууламж барихыг хуулиар хориглосон байдаг. Самбарын зөвшөөрлийг НЗДТГ-аас олгодог. Тиймээс зөвшөөрөлгүй байгууламж барихгүй байхад анхаарахыг хүсье” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.