Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Бодлогын үнэлгээний төлөвлөгөө боловсруулах сургалт-семинар эхэлжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харъяа, хараат бус Хөгжлийн үнэлгээний байгуулагатай хамтран зохион байгуулж буй “Бодлогын үнэлгээний төлөвлөгөө боловсруулах үе шат” сэдэвт сургалт-семинар нээлтээ хийлээ.

Тус арга хэмжээнд ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллага (Deval)-ын үнэлгээчид Сабине Палмройтер, Дирк Хоффман болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн захиргааны төв байгууллагууд, НЗДТГ, Үндэсний статистикийн хорооны төлөөллүүд оролцож байна.

Сургалт-семинар нь Монгол Улсад хөгжлийн бодлогын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, олон улсын аргачлалд нийцүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Энэ удаад Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор шинээр баталсан “Үнэлгээ хийх журам”-ыг хэрэгжүүлэх эхний арга хэмжээ болж, төрийн албан хаагчид “суралцан-гүйцэтгэх” зарчмаар бодлогын үнэлгээ хийх дадлагад хамрагдаж байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэх сургалт-семинарын хүрээнд оролцогчид “Хүнсний хангамж ба аюулгүй байдал” чиглэлээр хэрэгжүүлсэн бодлогын үнэлгээний төлөвлөгөө боловсруулах, ажлын даалгаврыг оновчтой тодорхойлох арга барилыг суралцана. Энэ нь Монгол Улсад бодлогын хамтарсан үнэлгээ хийх олон улсын стандартыг анх удаа туршиж буй чухал алхам юм.

Нээлтийн үеэр зохион байгуулагч талууд хамтын ажиллагааг өргөжүүлж, сургалт-семинараас тодорхой бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагаас дэлхийн үнэлгээний нийгэмлэгийг нэгтгэх, үнэлгээний арга барилыг шударга, тогтвортой ирээдүйд чиглүүлэх уриа бүхий бамбар (#EvalTorch)-ыг Засгийн газрын Хяналт Хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг хүлээн авлаа. Энэхүү бамбар нь “Олон улсын үнэлгээний жил”-ийн хүрээнд 2015 оноос эхэлсэн бөгөөд дэлхийн 70 гаруй оронд 92 арга хэмжээний хамт үнэлгээний салбарын хөгжлийг дэмжиж, шинэлэг санаа, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийг уриалдаг аж.

Сургалт-семинарын үр дүнд Монгол Улсын бодлогын үнэлгээний тогтолцоо олон улсын стандарттай нийцэж, төрийн албан хаагчид бодлогын үнэлгээ хийх чадвараа дээшлүүлэх боломжтой болохыг зохион байгуулагчид онцлов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.