Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Бейсен гишүүний ан амьтан агнах зөвшөөрөл нэмж, төсөвт төвлөрүүлж болох уу гэсэн асуултад салбарын яамнаас хариу өглөө

УИХ-ын чуулгын өчигдрийн хуралдаанаар Б.Бейсен гишүүн  “Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад өвөлжилт хүндрэх нь. Ан амьтан ихээр хорогдох төлөвтэй байна. Ховд голын эргээр буга ороод ирчихсэн, аргаль, угалз ихээр үрэгдэх хандлагатай байна. Тиймээс ан амьтан агнах зөвшөөрөл нэмж төсөвт төвлөрүүлэх талаар төлөвлөж байгаа зүйл байна уу” гэсэн асуулт олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулсан.

Б.Бейсен гишүүний асуултад салбарын сайдын зүгээс Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт "Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно" гэж заасны дагуу жил бүр тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоодог нэмэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм.

Тэгвэл салбарын яамнаас дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн биелэлтийн талаар тодруулахад “2025 онд Баян-Өлгийн аймагт 14 угалз, 24 тэх, 6 буга, 9 зэрлэг гахай тусгай зориулалтаар агнахаар батлагдсан. Энэ шийдвэрийн дагуу танай аймгийн төсөвт амьтны нөөц ашигласны төлбөр, хураамж, дуудлага худалдааны орлого зэргээс 1,8 тэрбум гаруй төгрөг төвлөрнө.

Баян-Өлгий аймагт 2024 оны амьтны нөөц ашигласны төлбөрөөс 1,5 тэрбум гаруй төгрөг төвлөрсөн. Дээрх орлогын 50-иас доошгүй хувь буюу 750,0 сая төгрөгийг амьтны нөөцийг хамгаалах, өсөлтийг дэмжих, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой. Гэтэл Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн биелэлт хангалтгүй буюу 57,2 хувьтай байгаа. Тус танай аймагт зудын эрсдэл өндөр байгаа гэж үзсэн тохиолдолд амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогоос эрсдэлийг бууруулах, биотехникийн арга хэмжээг төлөвлөж, оролцогч талууд судалгаа мониторингийг тасралтгүй хийж ажиллах нь зүйтэй юм” гэсэн мэдээллийг өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.