Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МИАТ: Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК

Ажиллах нэгж: Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын алба

Ажлын байрны нэр: Чанар баталгаажуулалт хариуцсан ахлах байцаагч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Монгол Улсын иргэний нисэхийн тухай хууль, иргэний нисэхийн багц дүрэм болон Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA)-ны IOSA, ISAGO стандарт шаардлагын дагуу чанар баталгаажуулалтын хөтөлбөр боловсруулах, аудит, үзлэг шалгалт зохион байгуулах, тасралтгүй сайжруулалт хийх;
  • “МИАТ” ТӨХК-ийн Чанарын бодлого болон чанарын үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг жил бүр шинэчлэн тодорхойлж, удирдлагын дүн шинжилгээний хурлаар хэлэлцүүлэн батлуулах;
  • Албаны байцаагч нарын гүйцэтгэсэн аудит, үзлэг шалгалтын иж бүрдэл, стандарт шаардлагын нийцэл болон үр дүнтэй байдалд хяналт тавих, дагалдах аудит шаардлагатай эсэхийг тодорхойлох;
  • Албаны байцаагч болон итгэмжлэгдсэн аудитор нарыг холбогдох зааврын дагуу жилд нэг удаа үнэлэх, үр дүнд суурилсан мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах;
  • Чанарын удирдлагын тогтолцооны (QMS) баримт бичгийг олон улсын стандарт, хууль тогтоомж, салбарын шилдэг туршлагад нийцүүлэн боловсруулж, тасралтгүй шинэчлэн сайжруулах, хэрэгжилт, хүчин төгөлдөр байдлыг хянах;
  • Компанийн гаднын гэрээт үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хяналт болон гаднаас нийлүүлэх нислэг, үйлдвэрлэлийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтыг холбогдох заавар, журамд тусгаж, хэрэгжилтэд хяналт тавих.

Боловсрол, мэргэжил:

  • Инженер, эдийн засаг, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Иргэний нисэхийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, Англи хэлнээс гадна хоёрдогч гадаад хэл эзэмшсэн бол давуу тал болно.

Мэргэшил:

Чанар баталгаажуулалтын чиглэлээр болон IATA-ийн, эсхүл эрх бүхий байгууллагын (SMS, QMS, SEMS гэх мэт) дараах сургалтуудад хамрагдан гэрчилгээжсэн бол давуу тал болно.

  • Aviation internal auditor
  • Aviation lead auditor
  • Quality management system;
  • Safety management system
  • Safety risk management
  • Root cause analysis
  • Document control system

Ажлын туршлага:

  • 5-аас доошгүй жил чанар баталгаажуулалт болон аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны чиглэлээр аудитор, эсхүл байцаагчаар ажилласан;
  • Агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлээр аудит шалгалт хийж байсан, аудитын баг ахлан ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Тавигдах шаардлага:
  • Англи хэлний TOEIC-ийн 700-аас дээш оноотой байх, эсхүл түүнтэй дүйцэхүйц Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоосон гэрчилгээтэй байх;
  • Хараат бус, бие даасан, үнэн зөв үнэлэлт, дүгнэлт гаргах, алдаа, дутагдлын эх үүсвэрийг гаргах чадвартай байх;
  • Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүд болон аюулгүй байдлын тогтолцоо, MNS ISO 9001:2016, чанар баталгаажуулалт, нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээр зохих мэдлэгтэй;
  • Байгууллагын хэмжээнд гарч буй өөрчлөлтийн хүрээнд “Change management”-ийг хэрэгжүүлэх чадвартай байх;
  • Заавар, журмыг холбогдох хууль, дүрмийн нийцлийн дагуу хянаж, боловсруулах чадвартай байх;
  • EASA, TCO, CAAM, FAA гэх мэт удирдах газруудтай “compliance”-ийн чиглэлээр ажиллах чадвартай байх;
  • Байгууллагын хэмжээнд болон өөрийн хариуцсан чиглэлээр залруулах болон сайжруулах арга хэмжээг хянах, үр дүнтэй байдал, гүйцэтгэлд хяналт тавьж, эрсдэлд суурилсан арга барилаар ажиллах, дүгнэлт хийх чадвартай байх;
  • Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй, аудитын хараат бус байдал болон нууцлалыг бүрэн хангаж ажилладаг байх;
  • Өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх.

Бүрдүүлэх материал:

  • “МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет; https://www.miat.com/download/miat-anket.pdf
  • Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
  • Англи хэлний онооны хуудас;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  • Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл; /гараар бичсэн/

Материал хүлээн авах:

Бүрдүүлсэн материалыг 2025 оны 10-р сарын 10-ны өдрийн 16.30 цаг дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/ хүлээн авна.

Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;

Харилцах утас: 70700044 /1052/ (Даваа-Баасан, 08:00-16:30)

May be an image of text

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.